Анх “Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг хүмүүс андахгүй танина.
“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

Сайхан бие хаа, царай зүсээрээ загварын тайзнаа ч тэр дэлгэцийн урлагт ч гэсэн илүүрхэж ирсэн Бадамцэцэг нөхрөөсөө өрх тусгаарлан өдгөө ганц бие ээж тодотголтой хоёр хүүхдээ өсгөж яваа билээ.
Сайхан бүсгүйн хувьд шүдний эмч мэргэжилтэй. Ажлынхаа хүрээнд олон бяцхан үрсэд үнэ төлбөргүй шүдний үзлэг хийн сайн үйлсийн аяныг өөрөө зохион байгуулдаг түүнийг шүдний дагина хэмээн хочилдог.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа оруулсан нэгэн зураг нь түүнийг шинэхэн хайртайгаа учирсан уу гэсэн таамгыг дэвшүүлэхэд хүргээд байсан.
Тэгвэл энэхүү зураг нь түүний тоголсон дэлгэцийн уран бүтээл болох “Сүүлчийн үнсэлт” нэртэй киноны зураг авалт байжээ.

Тэрээр хэлэхдээ “Айл гэрийн ноён нуруу, сайн аав, халамжит хань байхын тулд зөөлөн сэтгэл хэрэгтэй болов уу. Би шалгуур тавина гэж ярих дургүй ээ. Залуус маань ухамсартай болсон шүү дээ.

Амьдралаа хэрхэн авч явах, яавал аз жаргалтай амьдрал босгох вэ гэдгээ мэддэг болсон үе. Бүгд мэргэжил, боловсролдоо анхаарч байна. Тэгээд ч хүмүүс зүрх сэтгэлээрээ л учирдаг.

Хайрлах, дурлах хүнээ захиалж болдоггүй байх аа” хэмээжээ.
Тэр бол жинхэнэ шүдний дагина
жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. Бие хаа, царай зүсээрээ хэнээс ч дутахааргүй монголжингоо.
Харин түүнийг эмч гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Б.Бадамцэцэг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшжээ.
Шүдний эмч Б.Бадамцэцэг өөрийн төрсөн өдрөөрөө 150 хүүхэд баярлуулж үзлэг,оношлогоо, эмчилгээ үнэгүй хийж өгчээ.
.
.. 
Төрсөн өдөр бол хамгийн гайхалтай өдрүүдийн нэг энэ өдөр зөв үлгэрлэл болж хайраа түгээж чаддаг мэддэг бүхнээрээ олон хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарал хандуулсан эмчид баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсье.
. 
Төрсөн өдөр бол хамгийн гайхалтай өдрүүдийн нэг энэ өдөр зөв үлгэрлэл болж хайраа түгээж чаддаг мэддэг бүхнээрээ олон хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарал хандуулсан эмчид баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсье.














