Эмээлтийн махны үйлдвэрт ашиглаж байсан уснаас авсан шинжилгээний хариу гарсан тухай бид өмнө нь мэдээлэж байв.
Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “СХД-ийн нутаг, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй “Эм Ди Си Пи” гэх компанийн мах боловсруулах үйлдвэрт гадны биет хольж байна” гэх гомдлын мөрөөр холбогдох шинжилгээ хийж байгаа билээ. Сануулахад, тус үйлдвэрт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хадгалах хугацаа нь дууссан хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн ямар нэгэн зааваргүйгээр махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тус зөрчлийн дагуу үйлдвэрлэлийн орчинд байсан нунтаг бодис, бодисыг хольсон ус, ямааны мах зэргээс дээж авч шинжлүүлэхээр лабораторид хүргүүлээд байгаа аж.
Албаныхны мэдээллээр нийт 11 төрлийн дээж авч 36 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд өгөөд байна.
Тэгвэл тухайн үйлдвэрт хэрэглэж байсан ундны усны шинжилгээний хариу гарсныг эх сурвалж мэдээллээ. Тус лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр гарсан байна. Шинжилгээгээр усны цахилгаан дамжуулах чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс 24 дахин их гарсан байна. Энэ нь маш их бо хирд олтой гэсэн ойлголт юм. Мөн дээрээс нь хлорид нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү гарчээ. Энэ нь химийн өндөр идэвхтэй, хүчтэй исэлдүүлэгч юм. Түүнчлэн усны гидрокарбонатын хэмжээ ч зөвшөөрөгдөх хэмжээгээс хамаагүй их байгаа нь шинжилгээгээр нотлогдсон байна.
Ийнхүү ундны усны стандарт дахь норм хэмжээнээс хэтэрсэн хатуулагтай, бо хирд олтой, хүчтэй эсэлдүүлэгчтэй усыг махны үйлдвэр ашиглаж байгаа нь H0цm0й асуудал юм. Гэвч энэ асуудал яг одоогоор Зө рч лийн асуудал болон шийдэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
Тэгвэл бидэнд ирсэн нэгэн ноцтой мэдээ нь “Мах угаахдаа ашиглаж байсан нунтаг бодисоос Формальдегид буюу ЦОГЦОС хадгалахад ашигладаг химийн хорт бодис илэрсэн” тухай зангараг.мн сайт мэдээлэв.














