Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох санал иржээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна.

Мөн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт ч хилийн хориг тавих санал иржээ.

Энэ дагуух шүүх хурал маргааш 15:00 цагт болох аж.
Учир нь Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.













