Урлагийн салбараас төрөн гарсан хосууд болох жүжигчин Г.Золзаяа, реппэр Roockie нар өнгөрөгч дөрөвдүгээр сард хүүхэдтэй болох гэж буйгаа зарласан. Үүнээс өмнө чамгүй дуулиантай амьдарч байсан тэд тун удахгүй хуримаа хийх гэж буй бололтой.
Залуусын дунд хит болсон “Хурим” дуугаа дүрсжүүлэн цацсан Roockie “Хамгийн дуртай дуу минь цацагдлаа, хүлээн авна уу” хэмээн тайлбар тавьжээ. Уг дуун дээр “Энэ дуу бол миний хуримын бөгж” хэмээх мөрт бий.
“Хурим” дууныхаа клипэнд өөрсдийн аяллын бичлэгийг оруулсан нь хосуудыг удахгүй хуримаа хийх гэж байна гэх яриа гарахад хүргэж, фэнүүд нь тэдэнд аз жаргал хүсэн, баяр хүргэжээ.
Уг дууг Roockie-ийн аав ээжид нь зориулан бүтээж байсан бөгөөд Roockie дууг бүтэн болгож, дүрсжүүлсэн нь энэ ажээ.
.














