Цэнхэр үст Цэрэн алдарт эхийн 1-р одонгоо гардаж авчээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа уг баярт мөчөө ийнхүү хуваалцсан байна. Тэрбээр: “4 хүүхдийн ээж болсноос хойш 15 жилийн дараа Алдарт Эхийн одон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс авлаа.
Төрийн ордонд Төрийн дуулал эгшиглэхэд эгээтэл нулимс мэлтэрсэнгүй.
Ордноос гарч ирсэн хойно Рик… Чи улам үзэсгэлэнтэй харагдаж байна. Аан… энэ өгөө одон нь уу? Энгэрт чинь гялалзаад гоё харагдаж байна гэж сонирхов.” гэв.

4 хүүхдийн ээж болж сайхан алдарыг хүртсэн тэр баярын нулимс унагалгүй нулимс нь ч мэлтээгүйн шалтгаан юу байв? хэмээн иргэд асуудал дэвшүүлж эхлээд байна.

Дайны хажуугаар дажин гэж бэр болох Тэмээчин Байгалмаа асаны асуудал ч үүнд хамаарагдаад байгаа юм. Алдарт эхийн одонгоо гардахдаа түүний уйлаагүй шалтгаан чухам юу байв?
БИДНИЙ МЭДЭХ “ЦЭНХЭР ҮСТ” БУЮУ ОГТ ТАНИХГҮЙ ЭНЭБИШИЙН ЦЭРЭНДОЛГОР ХЭН БЭ?
Дээрээ хоёр ахтай айлын ганц охин 3 хүүхэд, 2 ачтай өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болжээ.
Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг 20 жилийн тэртээ үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа. Хэлний мэдлэг, хэл сурах авьяасаар бусдыг дагуулахааргүй нэгэн. Үсээ цэнхэрээр буддаг, өвөрмөц стиль имижтэй. Зураач мэргэжилтэй, урлагийн мэдрэмжтэй. Аялах, бас мөрөөдөх дуртай. Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч. Нийгмийн аливаа асуудлаар заримдаа манай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илрүүлээгүйг олоод мэдчихсэн олон нийтэд сэрүүлэг өгч дуугарч байдаг, тэр л асуудлаараа цахим ертөнцөд үзэл бодлоо уралдуулж, заримтай нь хэрүүл тэмцэл өрнүүлээд амжчихсан байх жишээтэй.
Тэгвэл Энэбишийн Цэрэн 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Бараа ихт Номгон хайрханы өвөрт, Түйн голынхоо усанд шумбаж, алтанхан элсэн дээр нь мөрөө гарган тоглож өссөн охин. Ээжийнхээ хайранд нялхарч, хоёр ахынхаа нөөлөгт эршүүд болж төлөвшсөн.
Түүний ээж Д.Энэбиш гуай Баянхонгор аймгийн Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт насаараа ажилласан, олондоо хүндтэй, шударга цэгцтэй сайхан буурал бий. Чухамдаа “Цэрэн турс” компанийн захирал, олон нийт, нийгмийн сүлжээнд од болж гялалзсан Э.Цэрэн хатагтайн хэн болсон, тэр бүхний цаадах хүчирхэг бөгөөд нөлөөт толь бол түүний ээж юм. Ээж нь охиноо “Миний муу бээлийн чинээ охин эр хүний дайтай” хэмээн магтдаг бол хоёр ах нь дүүгээ муухан эр хүнээс илүү” гэж үнэлдэг. Одоо бол Э.Цэрэндолгор өнөр бүлийн эзэгтэй, гурван сайхан хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн хүчирхэг эмэгтэй. Одоогоос 20-оод жилийн өмнө бизнест хөл тавьж, аялал жуулчлалын “Цэрэн турс” компаниа үүсгэн байгуулсан.
Эзэмшсэн мэргэжлийн хувьд өөрийнх нь даруухан тэмдэглэснээр зураачийн мэргэжлээс өөр боловсрол, тэгтлээ гэгээрсэн зүйл үгүй гэнэ лээ. Хүүхэд байхдаа физик, математикийн хичээлд маруухан ч өөрийгөө илэрхийлэх чиглэлийн хичээлүүдэд гаргууд байж. Баянхонгор аймгийн I, II 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1986 онд Монголын үе үеийн дүрслэх урлагийн томчууд, нэрт мастеруудын эрдмийн уурхай болсон Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн суралцсан. Энэ сургуульд орохдоо хүн ам, газар нутгийн хувьд улсын хэмжээнд томд тооцогддог Баянхонгор аймгийн авьяастай гэсэн бүх хүүхдээс ганцаараа шалгуурт торж үлдсэн хоёрхон хүүхдийн нэг.
Зураач хэдий ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, харин нийгмийн оюунлаг хэсэг, зураач нар болоод юмыг өөрөөр хардаг хүмүүсийг дэмжихийг хүсдэг нэгэн. Түүнийг сургуулиа төгсч байхад 1990-ээд оны хүнд үе, зах зээлийн шуурга дайрч, юун зураг зурах талхны мөнгө олох, хоолтой хонох тухай бодоход хүргэсэн. Ингээд бизнес гэж мэдэхгүй нэгэн бизнес рүү орсон гэдэг ч магадгүй аялал жуулчлал өөрөө аялах бас адал явдалд дуртай Э.Цэрэндолгорыг сонгосон ч юм бил үү. Ямартай ч түүний анхны ажил нь Австралиас ирсэн унадаг дугуйн аяллын санал байсан бол тэр нь танилцаж гэр бүл болоод удаагүй шинэхэн хосын ажил, амьдралын анхны алхам байж.
Хүмүүс бодохдоо олон жил бизнес хийсэн, хөл дээрээ боссон гэж санах ч энэ салбар мөнгө хийхэд бэрх, эхний 10 жил нь л гэхэд юу хийхээ мэдэхгүй төөрч ирсэн бол одооноос л жаахан гайгүй болох гэж зүтгэж байгаа аж.












