Асашёорюү Д.Дагвадорж анхны эхнэр Г.Тамираасаа салаад нэг хэсэг ганц бие явж байгаад өөрөөсөө олон дүү загвар өмсөгч М.Отгонцэцэг гэж эмэгтэйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн билээ.

Тэд 2020 онд охиноо өлгийдөн авсан. Өдгөө гэр бүлээрээ гадаадад аялж зугаалж яваа зураг нь олон нийтийн сүлжээнд их харагдана.

Аялж зугаалж яваа Д.Дагвадорж “Хайртай гэдэг үгийг харамгүй хэлмээр байна, энэ үг хүнд үг” хэмээн сэтгэлийнхээ үгийг өөрийнхөө твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ. Хосууд азжаргал дүүрэн нялх охинтойгоо амьдарч байна.














