ЕБС-ийн хоёр сурагч биеийн тамирын хичээл дээрээ амны хаалттай гүйсний улмаас ухаан алдаж унасан мэдээлэл өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байсан.
Тэгвэл ухаан алдаж унасан зургадугаар ангийн сурагчийн биеийн байдал муудаж, тархинд цус харвасан оноштой ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт одоогоор хэвтэн эмчлүүлж байсан бол аравдугаар ангийн сурагч биеийн байдал харьцангуй хэвийн байсан ч орой нь нас барсан байна. Юуны улмаас нас барсан шалтгааныг тодруулахаар холбогдох албанаас ажиллаж байгаа гэв.
.
. 













