• Latest
  • Trending
О.Балжинням: Надад даян аварга цол олгох саналыг би дэмжиж байгаа

О.Балжинням: Надад даян аварга цол олгох саналыг би дэмжиж байгаа

2022-05-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

О.Балжинням: Надад даян аварга цол олгох саналыг би дэмжиж байгаа

by admin
2022-05-21
in БУСАД
0
О.Балжинням: Надад даян аварга цол олгох саналыг би дэмжиж байгаа

УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Улсын аварга О.Балжиннямд даян аварга, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгох санал гаргаад буй. Мөн цөөнгүй бөхчүүдэд төдийгүй өнгөрсөн жил Хүй долоон худагт барилдаан түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн хүчтэнүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж буй.

Энэ санал УИХ-ын чуулганаар дэмжигдэн, баяр наадмын тухай хуулийг батлавал 60 гаруй бөх цол нөхөж авна. Бөхчүүдэд цол нөхөж олгох болон бусад асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай цөөн хором ярилцллаа.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

СПОРТЫН АРБИТР Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ШИЙДВЭРЭЭ МҮБХ-НД ТАНИЛЦУУЛААГҮЙ

-МҮБХ-ноос улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Э.Оюунболдын гомдол гаргасны дагуу Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх хянан хэлэлцээд, танай холбооны шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн. Тэд танайд шийдвэрээ танилцуулсан уу?

-Танилцуулаагүй. Ямар нэгэн тодорхой хариу, албан бичиг МҮБХ-нд ирээгүй. Хэрвээ ямар нэгэн албан хариу ирвэл МҮБХ хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргах байх.

ДОПИНГИЙН ЗӨРЧЛИЙГ WADA-ГИЙН ДҮРМЭЭР ШИЙДДЭГ БОЛНО

-Спортын арбитрын шийдвэрийг танайх хүлээн зөвшөөрөх үү, эсэргүүцэх үү?

-Дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

-МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн чадамж Спортын арбитрт бий юү?

-Ямартай ч Спортын арбитр манайд шийдвэрээ танилцуулаг. Ямар үндэслэлээр МҮБХ-ны шйидвэрийг хүчингүй болгосон гэж таймбарлахыг нь харъя.

Ер нь бол допингийн асуудлыг Үндэсний баяр наадмын тухай хуулиар хэлэлцэж байна. Энэ хуульд допингтой холбоотой хэд, хэдэн чухал санал тусгасан байгаа. Хуульд тодорхой зааж байгаа. Одооноос допингийн асуудлыг олон улсын жишгийн дагуу WADA-гийн дүрмээр шийдвэрлэнэ, хариуцлага тооцно. Ингэснээрэнэ асуудал бараг Баяр наадмын комисс, МҮБХ-нд ч хамааралгүй болно.

WADA-гийн дүрмийн дагуу ямар шийтгэл оноох ёстой вэ, яг тэр дагуу л хариуцлага хүлээлгэнэ. Энэ жилийн наадмаас хойш допингийн асуудал цэгцэрнэ. Дахиж ямар нэгэн маргаан гарахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа.

-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгох, дөрөв давсан бөхөөс ч мөн шинжилгээ авах зэрэг хэд хэдэн санал тусгаад байгаа юм билээ.

-Тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрөв давсан бөхөд улсын начин цол нөхөж олгож байгаа. Тэгэхээр дөрөв даваад, улсын цолтон болж буй бөх допингийн шинжилгээ өгөхгүй үлдээд байсан юм. Үүнийг цэгцлэхийн тулд ийм санал оруулсан.

-Тантай уулзсаных, зайлшгүй асуувал зохилтой нэг зүйл байна. Цөөнгүй бөхөд цол нөхөж олгох санал мөн энэ хуульд тусгаад байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Дээр үед зургаа давсан атлаа улсын начин, долоо давсан атлаа улсын харцага хэвээрээ байгаа цөөнгүй бөх бий. Үүний сацуу улсын гарьд, арслан цол нөхөж авах учиртай, болзлыг нь хангачихсан бөхчүүд мөн бий. Ийм бөхчүүдэд авах учиртай цолыг нь нөхөж олгох саналыг энэ хуульд оруулаад байгаа юм билээ.

-Танд даян аварга цол олгохыг та өөрөө дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Болзлыг нь хангасан бөхчүүдэд цол нөхөж олгох нь зөв байлгүй яах вэ. Нэгэнт шинэ цол бий болсон юм чинь авах ёстой хүмүүст олгох нь зөв. Зарим нь амьд сэрүүн, цөөнгүй нь бурхан болчихсон байгаа.

Зургаа давсан атлаа улсын начин гээд яваад байгаа. Сүүлийн үеийн бөхчүүд улсын харцага гэж цоллуулан, дээр нь эрэмбэлэгдээд байдаг. Ийм байж болохгүй. Нэгэнт зургаа давсан бөхөд улсын харцага цол олгоно гэсэн дүрэм гарсан тул үүнийхээ дагуу олгох л хэрэгтэй.

60 ГАРУЙ БӨХӨД ЦОЛ НӨХӨЖ ОЛГОХ САНАЛ ТУСГАГДСАН

-Ер нь нийт хэдэн бөхөд цол нөхөж олгох асуудал яригдаж байгаа вэ?

-60 гаруй бөхөд.

-Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн. Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж байна. Улсын наадамд түрүүлж, үзүүрлээгүй бөх улсын арслан, улсын гарьд гээд цоллуулах нь хэр зохистой вэ. Тухайн бөхчүүдийг үгүйсгэсэндээ бус улсын том цолны үнэлэмж унах вий гэж болгоомжилсондоо ингэж асууж байгаа юм шүү.

-МҮБХ Тэргүүлэгчдийн хурлаараа Хүй долоо худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Тэгээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа.

Тухайн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.