Монгол улсын өсөх идэр начин Э.Энхбат дөрөвдүгээр сарын 2-нд Олимпын аварга H.Tvвшuнбaяpт 3.0.д.y.y.л.ж тархиндаа хү нд г эмт эл авч ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн. Э.Энхбат агсаныг тар хины гол багана нь гэмтсэн учраас гар хөл нь ямар ч хөдөлгөөнгүй гэх оноштойгоор БНСУ-д эмчлүүлэхээр явсан байдаг.
Тус улсад очсон даруйдаа яаралтай хүчилтөрөгч, бөөр уушги орлуулагч аппарат залгаж найдвартай гэж үзсэн бүх төрлийн эмчилгээг эхлүүлсэн байдаг. Удаан хугацааны туршид эрчимтэй эмчилгээ хийсэн ч эмч нар найдваргүй болсон тул эмчилгээг нь зогсоох тухай ар гэрт нь мэдэгдэж улмаар найман сарын дараа эх орондоо ирсэн юм. Түүнийг Сонгдо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн үргэлжлүүлэн эмчлүүлж байсан ч удалгүй өвчнөө даалгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.
Удалгүй Э.Энхбат начин, H.Tvвшuнбaяpт 3.0.д.y.y.л.c.н.ы дараах өрөөний бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэг яагаад удаан хугацааны дараа задрав, хэн тараах зөвшөөрөл өгсөн бол гэх асуудал одоо ч байсаар байна.
Түүний хэрэгт Олимпын аварга H.Tvвшuнбaяp, Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн ИТХ-ын гишүүн Г.Ганбаатар, Аймгийн ардчилсан намын дарга н.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх н.Соёмбо, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, МУ-ын арслан н.Мөнхбаатар, Булган аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч н.Ундрах, найз Г.Золбоо, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Ганзул, Херо Б.Баатар гээд олон хүний нэр холбогдож байсан.
Тухайн үед тус хэрэгт нэр холбогдсон хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж хэргийн талаар товч мэдээлэл өгч байсан. Харин зарим нь өөрийн цахим хуудсаараа “Хэрэг гарах үед байгаагүй” гэдгээ илэрхийлж байсан юм. Хэрэг болох үед юу болсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Ганзулаас ergelt.mn сайтын тодруулгыг хүргэж байна.
-Э.Энхбат начны хэрэгт таны нэр холбогдож байна. Хо хиро гчийн эхнэр нь таныг хэргийн газраас зугтсан гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан үүнд та ямар тайлбар хийх вэ? -Би тухайн өдөр нэвтрүүлэг хийхээр H.Tvвшuнбaяp аваргаас ярилцлага авсан. Ярилцлагын дараа H.Tvвшuнбaяp аварга “150 сая төгрөгийн ивээн тэтгэлэг олох уулзалт байгаа тийшээ хамт явъя” гэсэн.
Тэгээд Булган аймгийн ардчилсан намын бүлгийн дарга н.Гал-Эрдэнийн оффисд очсон. Тэр өрөөнд танихгүй гурван хүн байсан. Би Э.Энхбат начныг таньдаггүй. Тэд ивээн тэтгэлэг ярих нь битгий хэл өөр зүйл ярьж, үргэлжлүүлэн ууж суусан. -Та тэдэнтэй хэр удаан суусан бэ Таныг байхад тэд муудалцсан уу?
-Би тэдэнтэй 45 минут болсон байсан. Намайг хоёр найз маань ирж авсан. Тэд намайг байхад муудалцаж 30д0лд00rvй. гэв













