Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдон өнөөдөр хуралдаж байна.
Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэх юм.
Өчигдөр /2022.05.19/ Х.Баттулга даргатай Ардчилсан намын гишүүд дээд шүүхийн гадна жагсаж, шүүх шударгаар шийдэх ёстой хэмээж байсан юм.
Тэгвэл дээд шүүхийг ойр орчмыг цагдаа болон төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалалтад авав. Улмаар Ардчилсан намын гишүүд Дээд шүүх рүү орохыг завдаж, алба хаагчид руу халдсан үйлдэл гаргалаа.
ЖИЧ: Ийм хөгшин настай хүмүүсийн ядуу амьдрал дээр дөрөөлж, хэдхээн мөнгө өгснөө улс төрдөө ашиглах хүний үнэргүй, ичгүүргүй авир Женкогоос өөр хэнээс ч гарахгүй дээ, цуцуцу. Ичихийн дээдээр ичив хүүхдүүд нь очиж эмээ өвөө, аав ээжийгээ аваачээ.
.
.
.
.
.
.
.
. 













