15 орчим жилийн өмнө Болдтой анхлан хамтран дуулж олонд танигдсан нэгэн. Хэд хэдэн дуу гаргасныхаа дараа олон жил нам гүм болсон. Гадаадад амьдарч суралцаж байгаад Монголдоо ирж Universe best songs нэвтрүүлгийн шүүгчээр ажиллан олны өмнө гарч ирсэн.
Одоо тэрбээр юүтүб хуудсандаа ковер хийдэг.
Номинжин өөрийн цахим хуудаснаа олон нийтэд ийнхүү хуваалцсан байдаг. “Дээрх зураг 2 жилийн өмнө Америкийн Калифорниа мужид бясалгал иог хийж байх үеэр.
Веган буюу цагаан хоолтон болоод 16 жил болж байна. Арьсандаа элдэв тос нялдаггүй. Нэг ч зураасгүй. 1989 оны 11 сард төрсөн. Одоо 34 нас хүрэх гэж буй.” хэмээжээ.














