Монголд нүүр будалтын салбарын томоохон төлөөлөл бол make up artist Bella.

Бага залуугаасаа Герман улсад амьдарч тэндээ өөрийн авьяас, мэдрэмж, ур чадвараа нээж нүүр будагч болсон тэрбээр нэг хэсэг дэлхийн хамгийн баян тансаг, өртөг өндөртэй орон гэгддэг Арабын нэгдсэн улсын нийслэл Дубай хотод ажиллаж амьдарч байсан.

Харин саяхан эх орондоо ирсэн тэрбээр “Мэргэжлийн Артист бэлтгэх сургалтыг явуулж буй. Арав хоногийн сургалт нь 750 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй тус сургалт Make up artist Bella-г багагүй шyнaлmай хүн болохыг харуулж байна.

Учир нь өмнөх сургалтаасаа их хүн авчээ.Суралцагчид олон хүнтэй, сурна гэж худлаа юм байна, бид xoxupч байна гэжээ. Учир нь анх сургалтаа нээхдээ тэрбээр, нэг удаагийн курстээ цөөхөн хүнтэй хэмээн төлбөр мөнгөө авч сургалтаа эхлүүлжээ.

Бодит байдал дээрээ түүний 10 хоногийн сургалтад 60 орчим хүн агааргүй бүгчим нэг өрөөнд суулгаад хичээлээ зааж байгаа аж.

Суралцах орчныхоо талаар гомдол гаргасан суралцагч нарыгаа “Та нар ийм орчинд сурч чадахгүй бол гарч болно” гэжээ. Тэрээр “Гадаадын бүх сургалт ингэж ордог, эндээс илүү сургалт гэж юу байх уу, харанхуй орчинд дэлгэц дээр заадаг, таалагдахгүй бол гарч болно, би сургалтаас болж

Монголд ирсэн, би цөөхөн хүнд орохгүй гэх мэтээр хэлжээ. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдгийг нүүр будагч Bellа мэддэггүй бололтой. Өөрийнхөө мэдлэг ур чадвараараа олны таашаалд нийцсэн түүнд олны эрүүл мэнд, тав тухтай суралцах орчин бүрдүүлэх нь хамаагүй бололтой.

Нүүр будалтын гайхамшигийг мэдрүүлэгч Bella-гийн нэг удаагийн будалтын үнэ тэнгэрт xaджээ
Олны танилуудыг будаж гайхалтай төрхийг үзүүлдэг артист Беллагийн гоёлын будалтын үнэ нэг удаагийнх 500,000 байдаг.
Мэдээж нэг л удаа будахад буюу өдөр будуулаад орой угаагаад арилгах зардал. Түүн дээр будуулахыг олон охид бүсгүйчүүд хүсдэг. Төлбөрөө төлөх чадвартай нь будуулж бусад нь үнийг нь сонсоод ангайн хоцордог.
Өнөөгийн нийгэмд 500,000 бол 1 хүний сарын цалин шахуу билээ. Гэсэн ч өнөөгийн нийгэмд өөрийгөө ингэж үнэлж үйлчлүүлэгчээр тасрахгүй байгаа нь түүнийг чадварлаг гэдгийг нь илтгэнэ.
Заримдаа тэрээр хэн нэгнийг үнэгүй будаж бүтээлч ажил хийх дуртай. Ямар ч байсан энэ салбарын артистууд дундаа номер нэг гэж хэлж болно. Белла дээр мэйк ап хийлгэсэн олны танилууд:














