Москва хотноо болж чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит лигт Монголын 11 тамирчин ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь спортын бус авир гарган барилдааны үеэр цoxuжээ.
Барилдаан 2:2 гэсэн харьцаатай өрнөж байсан бөгөөд сүүлд оноо авсан гэдэг утгаараа манай тамирчин хожиж байв. Гэтэл я. лагдсандаа уурссан Хойд Осетийн Ацамаз Теблоев манай бөхийг цoxuж унагаасан аж. Хоёр тамирчны хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Яшар Догугийн тэмцээнд учраа таарахад М.Лхагвагэрэл мөн я лж байв.
Гадны хэвлэлүүдээр Ацамаз Теблоевыг бoxup тамирчин гэж тодорхойлж, барилдах эрхийг нь бүх насаар нь хас гэж бичжээ.













