ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан aлдaж, тархинд цyc xapвaжээ.
Тодруулбал энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлдээ орж байсан хүүхдүүд ухаан aлдcaн гэх бөгөөд тэднийг ГССҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийсэн байна. Улмаар хоёр өдөр эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал тогтворжиж байгаа гэх мэдээлэл байна.
Урин дулаан цаг наашилж буй энэ үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биеийн тамирын хичээлд нь амны хаалт зvvлгэхгүй байх, эрсдэл учрахаас сэрэмжтэй байхыг дээрх хэрэг харууллаа.













