Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Д.Баярмагнай энэ талаар хэвлэлд тодруулга өгөхдөө “Би Сингапурт казино тоглосон нь үнэн. Одоо гэр бүлийнхнийхээ хамт Энэтхэгт байна. Хулгай хийсэн бол намайг Сингапурын хилээр гаргах уу. Ц.Содномдорж миний хуурай дүү. Түүнээс асуухад “Улсын арслан Х.Мөнхбаатар гэдэг нутгийн ахтайгаа таарамж муутай байгаа. Тэр хүн л шоглох гээд ингэж ярьчих шиг боллоо гэсэн” хэмээсэн гэжээ.

Ц.Содномдорж мөн үүнийг үгүйсгээд “Би Сингапурт саатуулагдаагүй. Худал мэдээлэл. Гэр бүлийнхнийхээ хамт Сөүл хотод амарч явна” гэсэн.
Хэдийгээр тэд дээрх мэдээллийг үгүйсгэсэн ч үнэн болохыг, удахгүй шүүх гэж буйг баттай эх сурвалж хэллээ. Д.Баярмагнайгийн хэлсэнчлэн, үнэхээр тэд Сингапурт асуудал үүсгэсэн бол гадаад руу явж чадах уу гэдэг асуудал яалт ч үгүй хөндөгдөнө. Тэгэхээр Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар өөрсдийгөө Энэтхэгт, БНСУ-д явна гэж худлаа ярьсан болж таарах нь.
.

.

.
.
. 
Эх сурвалж: eguur.mn













