Магадгүй “Дуулахаасаа илүү та чаа ддаг” гэх тодотгол “Киви” хамтлагийн хамгийн оновчтой дүрслэл байж болох. Тэдний камерын өмнө хэрхэн аяглаж, нүүрээ яаж будсан, юу өмссөнийг харахаас яг дууг нь онцгойлон сонсдог хүн хэд байдаг бол? Оросын “Виагра” хамтлагийн монгол хуулбар гэмээр үзэсгэлэнт охидоор имиж хийдэг “Киви” тэртээ 2004 онд байгуулагдаж байв.
Нэг мэдэхэд 11 жил өнгөрч, 11 настай хамтлаг болжээ. Хамтлагийн гишүүдээс хар, шар хоёр нь солигддоггүй бол Ази төрхтэй гишүүн нь энэ хүртэл 4 удаа солигдсон байх юм. П.Алтанцэцэг буюу Агий хэмээх охин дунд сургуулийн сурагчийн ширээнээс энэ хамтлагт орсон. Хамтлагийн нэг гишүүн нь гэрийн эзэгтэй болж нөгөө нь соло уран бүтээл хийж эхэлсэн нь Агийг ганцаардахад хүргэж байгаа болов уу. Тэгвэл “Киви”-гийн Ази төрхтэй гишүүн энэ хугацаанд амьдралдаа хэрхэн manage хийснийг та бүхэнд сонирхуулахаар скандал онцоллоо.

FACT 1: Түүний анхны болзоот хархүү экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Г.Эрдэнэ байлаа. Ээжийн хамтаар хоолны газрын сүлжээний бизнес эрхэлдэг Г.Эрдэнэ залуу боловч бийлэгжүү эр. Дуучин бүсгүй гэнэтхэн 70 саяын үнэтэй “Infiniti FX35” машинаар гангарах болсон нь ерөнхийлөгчийн гэр бүлийн хаялга гэлцэх хүн олон байв. Гэсэн ч Агий өөрөө энэ машиныг авсан гэж тас гүрийсэн.
FACT 2: Бааранд түүнээс болж залуус зодолдон бу ун дуу гаргаж ху тга мэ сэндээ хүрсэн явдал нэг хэсэг дуулиан тарив. Тулаанчдын нэг нь экс найз залуу Г.Эрдэнэ нь байсан бол нөгөө нь Х.Мэгэддорж. Хэн нь Агийтай хамт гарч явах эсэх дээр санал зөрөлдсөн гэх юм билээ.
FACT 3: Түүнийг сайхан бүсгүйчүүдийн эрлэг Асашёорюү Д.Дагвадоржтой нууц амрагийн холбоотой байсан гэлцдэг. Хачирхалтай нь Агий бусад залуустайгаа хөтлөлцөн гүйж хэвлэлийн дуран хараанд өртчихдөг бол Асатай хамт явж харагдаагүй. Нууц амраг нууц л байхгүй бол нэрнийхээ утгыг илэрхийлж чадахгүй биз. Харин түүний дараагийн ил романс ZZ байлаа.
FACT 4: Нэг мэдэхэд Агийгийн сольсон залуус ил, далд нь тоогоо алдав. Түүний хамгийн сүүлийн сонголт эрхэм гишүүн, “МАК”-ын эрх агь Н.Номтойбаяр. Гэргий нь хоёр дахь хүүхдийг нь төрүүлэн нялх биетэй байх үед гэнэт салж буйгаа ил болгосон Н.Номтойбаярын болзсон эхний бүсгүй Агий биш юм. Ард түмний мисс Д.Ариунцэцэгийн дараа болзсон гэсэн үг.
Хачирхалтай нь Агий хамтлагийн гишүүн Укагийн ээж Т.Замандаар засал хийлгэн байж Н.Номтойбаярыг өөртөө татсан гэх. Бөөгийн хүчтэй заслын арганд орсон уу Н.Номтойбаяр түүнд унаж туссан. Гэсэн ч Агий түүний өмнө нь холбогдсон бүсгүйчүүдийг бодвол урд нь амьдрал зохиогоогүй, хүүхэдгүй гэдэг утгаараа давуу талтай байсан байж мэдэх юм.
Хамтлагтаа л залуу нь болохоос Агий аль хэдийнэ гэр бүл зохиох насанд хүрсэн билээ. Дуулиантай эхэлсэн тэдний романс гадаадад аялан халуухан үргэлжлэв. Гэвч бичсэн мэдээний бэх нь хатаагүй байхад дөнгөж сая са лалт нь чих дэлсэв. Богино хугацаанд л болзсон хоёр маань эв найртайгаар хоёр тийш болсон гэх. Агий энэ болзоонд багагүй хүч тавьж, нэр төр нь ч хэвлэлээр салам унасных төлбөрөө хангалттай авсан гэж үзэж болохоор. Эрхэм гишүүн түүнд “Range Rover”авч өгөн салжээ.













