Манай монголын урлаг соёлын олны танил хүмүүсийн дунд их шvтлэг бөө мөpгөл байдаг билээ. Харин бөөгийн хувьд зөв бypyy гэх яpиa явж иpcэн шүү дээ. Oлны тaнил xүмүүсээс хэн нь бөө юм бол гэж боддог уу? Мэддэггvй бол xaраад aваарай.
Ч.Галсан: Эх орноосоо илүүтэй хөгшин европын Германд алдартай зохиолч Чинагийн Галсан хэмээх эрхэм бий. Дөчин нэгэн чулуугаар мэргэлдэг ховлог гэгчээр хувь төөрөг, засал ном хийдэг энэ эрхэм бөөгийн ша.шны талаар баруун европчуудад оюуны хөрөнгө оруулалт хийсэн гавьяатай.

Ц.Энхманлай: Рок попын гэр бүлээс төрсөн хамгийн хүчирхэг бөө нь Харанга хамтлагийн ахлагч, УГЗ Ц.Энхманлайг гэдэг билээ. Хаа очиж төлөв төвшин, хий явдалгүй гитарчин эр бөөгийн дуудлагаа авахдаа дуу.лиан шуу гиан ч бололгүй, чимээгүйхэн авчихсан гэдэг. Одоо ч хамгийн их шавьтай, хамгийн нэр хүндтэй, хамгийн чадалтай зайрангуулын тоонд түүнийг оруулдаг нь ийм учиртай.

Х.Лхагвасүрэн Булган сүүлтэй гэгчээр Ц.Энхманлай гавьяатын араас мөнх хөх тэнгэрийн дуудлага юугаа авсан нэгэн эрхэм бол Харангын Лхагваа. Харин дуучин маань Би бөөгийн зан үйлээр биш өөрийн уран бүтээлээр бур хан тэнгэртэй холбогддог хэмээн нэгэнтээ хэлсэн удаатай. Ямартай ч ард түмний хайртай агуу дуучин эр нэг хэсэг амьдралын даваа нугачаанд а.лдаж, эндэж явсан ч өдгөө амьдралынх нь хайр, насных нь хань Ганбаяр хэмээх бүсгүйтэй учирч амар жимэр аж төрж байгаад фенүүд тун ч баяртай явдаг билээ.

Ц.Ганзориг: Анхлан зоригтойгоор илэн далангүй мэдэгдсэн нь жүжигчин Б.Ганзориг учраас ийн тооцогддог байж болох юм. Овжин охид киноны Сампилын дүрээр олонд танигдаж, од болж байсан тэрээр жүжигчний хувьд ч авьяаслаг нэгэн. Алс баруун хязгаар Ховдын уугуул тэрээр харьцангуй залуудаа бөөгийн онгод дуудлагаа авсан бөгөөд нутаг орондоо жил бүр очиж тэнгэр сахиусаа аргаддаг гэнэлээ.

Тэрээр нэгэнтээ Дээд тэнгэрийн онгодыг биедээ оруулаад, ах дүү, аймаг садандаа тус хүргээд явж байна. Би өөрийгөө муу зайран гэж хэлэхгүй. Ямар ч байсан ханилсан цагаасаа эхлээд үр хүүхэдгүй байсан айлд үр хүүхэд дуудаж, хань ижилгүй байсан хүмүүсийг хань ижилтэй болголоо. V.X.э.х гэж байсан хүнийг ч босгосон гэж ярьсан удаатай.
Ш.Алтанцэцэг Ааяа гэвэл ард түмэн түүнийг андахгүй. Ааяаг алдарт жүжигчин Бумаагийн хойд дүр хэмээн өргөмжилж байв. Харин жүжигчин бүсгүй нэг л өдөр тайз, дэлгэцээсээ хөндийрч, нэг хэсэг усанд хаясан чулуу мэт сураг алдарч ор.хисон. Хэдэн жилийн дараа гарч ирэхдээ удган болсон хэмээх сенсацитайгаар урлагийн тайзнаа эргэж ирсэн юм. Урлагийн хүрээнийхэн төдийгүй эгэл жирийн зовж зүдэрсэн хүмүүст засал ном хийж, заяа төөргийг нь засаж залруулж өгөхдөө жүжигчин бүсгүйг тун ч сайн гэдэг.

.














