Xaмгийн муу нэрийг зүүсэн ч Монгол улсыг толгойлж байсны хувиар Цахиагийн Элбэгдорж гэж хүнийг бид муулах учиргүй! Тэр сайн ерөнхийлөгч байсан. Улаан бал нэвтрүүлэгт Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж орлоо.
Олон хүмүүс Элбэгдоржийг ойлгосон. Тэр өөрийгөө ойлгуулж чадсан. Харин өнөөдөр Бадарчийн Одсүрэн гэх бизнесмен өөрийн цахим хуудаст Ц.Элбэгдоржийг илт доромжилсон бичвэр нийтэллээ. Цахиагийн Элбэгдоржийн хажууд чи хэн бэ? хэн болоод энэ хүнийг муулж бичнэ вэ? Хэний захиалгаар бичив?
Бидний мэдэх Элбэгээ анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн түүх мартахгүй юм. Тэр үед Одсүрэн та бизнес хийж хөлжиж явсан биз? Өдгөө олон тэрбумын ашигтай бизнес группийн эзэн, харин Элбэгдоржид ярих бахархах зүйл их байна.
8 жил төр удирдсан удирдагч Ц. Элбэгдоржийн хажууд Б.Одсүрэн та хэн юм бэ? Одсүрэн та бичвэртээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн улсад учруулсан бодит хохирлыг дугаарлаж бич! шаардаж байна.













