Mонгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачилгаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, тавдугаар сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо хийх гээд ойрдоо тун чиг завгүй яваа аж.

Уг тоглолтоор олон сайхан дуунууд үзэгч, сонсогчдод хүрэх аж. Монгол Уртын дууны холбооноос 108 урдын дуучин Эзэн Чингис хааны төрийн сүлд дууллаар хүндэтгэл үзүүлэх гэнэ. Мөн Цагаан, Ногоон дарь эхийг дүрслэн буулгасан Үлэмжийн чанар дууг хүргэх аж.

Монголын ард түмний хайртай дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ардын жүжигчин Д.Түвшинжаргал нарын хувийн амьдрал нэлээд ма ргаан дагуулж буй. Тэд салсны дараа Д.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэгээс байр, их хэмжээний мөнгө хүртэл нэхэмжилсэн удаатай. Тэгвэл Ш.Чимэдцэеэ гуай саяхнаас цайгаа хувааж уух ханьтай болсон гэнэ.

Хэсэг ганц бие хүний амьдралаар амьдарсан дуучин бүсгүй насны ханьтайгаа учирч амьдрал ахуйгаа цэгцэлж яваа аж.

.

ЭХ СУРВАЛЖ: nutag.xyz













