Манай улс Чингисхаан хэмээн өөрийгөө нэрлэж өдөр болгон шахуу жүжиг тавьдаг нэг гол дүртэй болсон. Хаантаан хэмээн хөөргөх нэгэн байхад, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг нь сонсоод бухимдах нэгэн ч байдаг. Түүнийг эхнэрээ хаяж явсан талаар нилээд шуугисан.

Учир нь дөнгөж төрсөн эхнэр хүүхэд дээрээ очихгүйгээр 18 настай Хонгорзул гэх эмэгтэйтэй хайр сэтгэл ярьж, зураг хөргөө олон нийтийн сүлжээнд тавьж, тэр бүү хэл насны ханиа олсон хайраа олсон гэж бичлэг тавьж байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлээд авсан.
Олон нийт дургүйцэж эхлэхэд тэрээр энэ замбараагүй хайр сэтгэлийнхээ талаар: Би Хонгорзулдаа хайртай, Анхжинтай хайртай, Алтантуяадаа хайртай, Мэргэн, Цэцэн хүүдээ хайртай би бүгдийг нь хаяхгүй гэж бичлэг оруулж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Хонгорзултайгаа хайр дуулан Мэргэн Анхжин хоёрыг эргэж очлоо. Өмнө нь амьдрал зохиож нэг хүүг хагас өнчин өсгөж байгаа тэрээр дахин нэг хүүхдийг өнчрүүлж, аавыгаа хүлээх сэтгэлийн хүлээсэнд оруулж байгаа нь түүнийг ямар хүн бэ гэдгийг харуулах мэт.

Харин тэрээр энэ үйлдлээ бидний харилцаа та нарын бодож байгаа шиг биш. Бид бол шал өөр ертөнцийн хүмүүс ,бидний харилцаа хаа хаанаа хэвийн байгаа гэлээ.














