Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулсан. Цуглаан зохион байгуулагчид цагдаагийн удирдлагуудыг огцрохыг шаардсан юм. Цуглаанд оролцогч Д.Сосорбарам үзэл бодлоо илэрхийлэх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацсан юм. Энэ үеэр цуглаанд ирсэн иргэд” Монгол дээлтэй жүжигчид зайл. Путины гар хөлүүд зайл” хэмээн хашхирч байлаа.
Харин Д.Сосорбарам “Гурил цацсан гурилууд зайл” хэмээсэн. Түүнчлэн уг цацсан зүйл гурил мөн биш болохыг шинжилгээнд өгсөн гэж хэвлэлээр шуугиад байгаа юм. Тэгвэл шинжилгээний хариу гарсан талаар нэгэн иргэн өөрийн цахим хаягтаа мэдээлжээ.
Тэрээр “Аажмаар үхэлд хүргэх хи.мийн х.ор.т бодис цацсан “бээжин” гэх этгээдийг цагдан хорьлоо! ЦЕГ, ТЕГ сайн ажиллажээ баярлалаа!” хэмээжээ. Дээрх мэдээлэл үнэн худал болохыг эргэн мэдээллэх болно.
.
.
.
. 
Д.Сосорбарам руу цацсан зүйл гурил биш байжээ

Өчигдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нар “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр түүн рүү иргэн Х.Бээжин ц.аг.а.ан өн.гийн нун.таг бо.дис цацс.ан бөгөөд иргэд гурил хэмээж буй.
Харин ойр орчимд байсан хүмүүсийн ар.ьс заг.ат.наж, ул.айсан гэх мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөн. Иймд нун.таг з.үй.л гурил мөн байсан эсэхийг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний төвд дээжийг хүргүүлсэн. Мөн эл хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл, тус нунтгийг ша.вжны xop байсан гэх мэдээллүүд хөвөрч байгаа тул ЦЕГ-аас тодруулга авлаа. Ингэхэд “Шинжилгээний хариу гараагүй байна. 2-3 хонож байж гарна” гэлээ.













