• Latest
  • Trending
Б.ДАВААНЯМ: АНГИЙНХАН ШИНЭ ГАР УТСЫГ МААНЬ ҮЗЭХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛОХ БАЙХ АА

Б.ДАВААНЯМ: АНГИЙНХАН ШИНЭ ГАР УТСЫГ МААНЬ ҮЗЭХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛОХ БАЙХ АА

2022-05-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.ДАВААНЯМ: АНГИЙНХАН ШИНЭ ГАР УТСЫГ МААНЬ ҮЗЭХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛОХ БАЙХ АА

by admin
2022-05-11
in ЯРИЛЦЛАГА
0
Б.ДАВААНЯМ: АНГИЙНХАН ШИНЭ ГАР УТСЫГ МААНЬ ҮЗЭХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛОХ БАЙХ АА

АНХ УДАА ШИНЭ ГАР УТАС БЭЛГЭНД АВЧ БАЙГАА БОЛОХООР БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН ЮМ АА,

БИ-Сургуулийнхаа хашаанаас ээжийнхээ машин руу шар цамц, хар хөх өмд, хар цүнх, цагаан пүүзтэй хүү байдаг хурдаараа дэгдэж байгаа харагдана. Машин дотроос бичлэг хийж буй эмэгтэй “Миний дунд хүү ирж байна. Ээжийн ганц туслах. Хоёр ахыгаа байхгүйд гэрийнхээ хамаг ажлыг хийнэ. Сайн залуу” гэж ярихтай зэрэгцээд машины хаалга онгойлоо.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Хүү “Явах уу” гэхэд ээж нь “За явъя. Ээж нь хүүдээ зөндөө хайртай шүү. Бүх юм хийж өгдөгт” гэхэд хүү “За, яасын ээж” гээд гайхав. Харин ээж нь “Хоёр ахынхаа хамаг ажлыг хийж өгдөгт баярлалаа, хүүдээ. Ээж нь хүүдээ хайртай шүү. Ээж нь хүүдээ зориулаад урд талын хайрцагт чихэр хийчихсэн байгаа” гэв. Хүү машины урд талын хайрцгийг сөхөж, улаан туузаар гоёсон, цагаан хайрцагтай iphone маркийн гар утсыг гартаа бариад уйлж орхилоо.

Ээж нь “Яасан бэ, yйлчuxcaн yy” гээд мөн л хоолой нь зaнгupaв. Ээжээсээ гар утас бэлгэнд авсан хүү yйлж, “Баярлалаа, та нарт бүгдэд чинь хайртай шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд бичлэг тасрав. Ийм нэг 55 секунтын хөөрхөн бичлэг өчигдөр монголчуудыг ч өмөлзүүллээ.

Гар утас бэлгэнд аваад баярласандаа уйлж суугаа уяхан хүүг Батхишигийн Давааням гэдэг. Тэр одоо 13 настай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч гэнэ. Аав, ээж нь түүнд гэнэтийн бэлэг барьж, шинэ гар утас авах мөрөөдлийг нь өчигдөр биелүүлжээ. Аав нь уурхайд ажилладаг учир хүүгийнхээ баярлаж байгааг хадгалж үлдээх зорилгоор ээж нь бичлэг хийсэн байна. Харин цахим хуудастаа оруулснаар хүүгийн бичлэг олон хүнд хүрчээ. Ердөө долоохон цагийн дотор 232 мянган хүн үзэж, 12 мянган хүн лайк, зүрх дарж, 1000 хүн сэтгэгдэл бичиж, 2500 хүн хуваалцаж, шэйр хийжээ.

Бид бичлэгийн гол баатар, олон хүний хайрыг татаж, урмын үгэнд умбаж байгаа Б.Даваанямтай ярилцлаа.

Тэр бидэнтэй ярьж байхдаа хэд хэдэн удаа хоолой нь зангирч, нулимс унагасан. Тэр дэндүү уяхан, өрөвч, сайхан сэтгэлтэй хүү байна лээ. -Сайн уу. Шинэ утастай болсонд баяр хүргэе.

-Сайн, сайн уу, баярлалаа. Мөн миний бичлэгийг үзэж, урмын үг хайрлаж, шинэ утастай болсонд баяр хүргэж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Ээжийн хаяг руу зөндөө хүн гоё гоё үг бичсэн байна лээ.

-Шинэ утас авсан мэдрэмж гоё байна уу. Өдрийг юу хийж өнгөрүүлсэн бэ?

-Үнэхээр гоё байлаа. Өдөр хичээлээ тараад ээж, дүүтэйгээ гэртээ ирсэн. Өдөр гэрийн ажил, гэрийн даалгавараа хийж байх хажуугаараа утсаараа оролдлоо. Шинэ утас учраас олон зүйл татах хэрэгтэй болсон. Дата аваад ганц, хоёроор нь татаж л байна. Хэсэгтээ дуусахгүй юм шиг байна лээ. Дөнгөж сая (өчигдөр 20:00 цагийн үед) хоолоо хийж идчихээд ээж, хоёр дүүтэйгээ эрхэлдээд л хэвтэж байна.

Ямар хоол хийсэн юм бэ. Чи сайн тогооч байхдаа?

-Мах чанаад, төмс, ногоо чигнэж, гурил хаяж идлээ. Монгол хоол хийсэн гэх юм уу даа. Хоол хийж чадалгүй яах вэ. Өөрийнхөө хүссэн хоолнууд хийж идэж чаддаг. Гэхдээ тийм ч сайн тогооч биш ээ. Том ах маань цэрэгт, дунд ах оюутан, дараагийнх нь би учраас гэрийн ажлаа хийхгүй бол болохгүй. Аав уурхайд ээлжийн ажилтай, ээж сумын төв, Сэлэнгэ, Дархан руу машинаараа хүн зөөж, мөнгө олдог юм. Манай аав, ээж байхаасаа байхгүй нь их болохоор өөрөө, хоёр дүүгээ өлсгөхгүйн тулд хоол хийж сурсан. Гэхдээ манай ээж мундаг болохоороо бүгдийг нь зааж өгсөн

.-Ямар хоол хийх дуртай вэ?

-Хоолны материал байх юм бол гоё хоол хийж идэхийг хүсдэг. Бууз, хуушуур л хийж чаддаггүй юм. Пицца, бургер хүртэл хийж чаддаг. Интернэтээс жорыг нь хараад л ээжийг аймгийн төв явахаар хэрэгтэй хүнсээ захиад юм. Гэхдээ баяр ёслол, тэмдэглэлт баярын үеэр л чамин хоол хийдэг. Бусад үед ихэвхчлэн монгол хоол хийдэг.

-Тэгэхээр чи одоо шинэ утсаараа гоё гоё хоолны жор харах нь ээ.

-Тийм ээ, миний хуучин утас гацаад, интернэтээс юм хайхаар удаад, “хар мянган жил” болдог юм аа. Одоо харин шинэ утас маань сүн сүн гээд л хайх байх. Шинэ хоолны жор харахаас гадна хичээлээ хийхэд утас хэрэг болдог. Янз бүрийн хэрэгтэй мэдээллээ хайх хэрэг гардаг юм. Одоо ч хичээлээ хийхэд саадгүй боллоо доо.

-Хичээл нь ямархуу байна даа. Их зүйл сурч байна уу?

-Тийм ээ, багшийнхаа заасан бүгдийг л сурч байгаа.

-Хуучин утсаа дүүдээ өгсөн юм уу?

-Тийм ээ, тавдугаар ангийн дүүдээ бэлэглэсэн. Тэр утас ахын хуучин утас байсан юм. Харин одоо дүү барих нь дээ. Дүүг шинэ утастай болоход хамгийн бага дүү маань барих байх аа. Хоёр бага дүү маань миний хуучин утсыг булаацалдаад, хоорондоо жаахан таарамжгүй байгаа. Ээж байгаа болохоор тэр хоёр арай ч зодолдохгүй ээ.

-Чиний бичлэгийг хүмүүс үзээд зөндөө гоё сэтгэгдэл бичсэн байна лээ. Гэрийнхэн нь юу гэж байна вэ?

-Баяртай байгаа. Байн, байн бичлэг рүү орж хараад, хэдэн хүн үзэж вэ гээд л бас хүмүүсийн сэтгэгдлийг алгасахгүй уншсан. Хоёр дүү маань “Агаа та бүүр лааж байна шүү дээ” гээд инээлдээд байна лээ. Харин аав орой ярихдаа “Миний од хүүгээр юу байна даа” гэж асуусан. Би тоглоомоор “Од хүү нь шинэ утсаа бариад л сууж байна” гэж хэлсэн. Би үнэхээр их баяртай байгаа. Шинэ утас бэлэглэнэ гэж бодоогүй. Анх удаа шинэ утас барих болж байгаа болохоор бүүр ч баяртай байна.

-Аав, ээждээ баярлалаа гэдгээ хэлсэн үү. Аав, ээж нь ч гэсэн баяртай байгаа байх даа.

-Тийм ээ, хэлсэн. Утсаа авсан даруйдаа л баярлаж байгаагаа, хайртай гэдгээ хэлсэн. Оюутан ах маань залгаад миний өмнөөс мөн л аав, ээжид баярлалаа гэж хэлсэн байна лээ. Аав, ээж хоёр ярьж байгаад аавын цалинг буухаар Ерөөгийн шар дэлгүүрээс 460 мянган төгрөгөөр авсан гэж байна лээ. Аавынхаа цалингаар авсан үнэтэй утсыг нь хаяхгүй, эвдэхгүй олон жил барина аа. Тэгээд дахиад шинэ утас авахаараа дүүдээ өгнө дөө.

-Ангийхантайгаа уулзсан уу?

-Өдрөөс хойш уулзаагүй. Ээж биднийг “Хичээлээ тарсан бол шууд гэртээ ир” гэдэг болохоор би өдөр гадуур, дотуур гардаггүй. Маргааш өглөө (өнөөдөр) ангийнхантайгаа уулзана. Од болсон байх аа. Миний утсыг бүгд сонирхоод, явуулахгүй байх вий.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Одоохондоо мэргэжлээ сонгоогүй л байна. Харин миний хобби эвдэрч, хэмхэрсэн эд зүйлсийг засаж, нааш, цааш шилжүүлж холбох дуртай. Хэрэв миний гар утас багахан шиг эвдэрвэл би лав засаж чадна аа.

-Чи их уяхан юм байна тэ?

-Манай гэрийн эрчүүд бүгдээрээ над шиг. Бүгдээрээ л баярлахаараа yйлчuxдaг юм. Бүүр бид хэд аавыгаа хүртэл yйлyyлж байсан шүү дээ. Таван жилийн өмнө аавын төрсөн өдрөөр ажил дээр нь бүгдээрээ хэлэхгүй очоод, гэнэтийн бэлэг барьсан чинь аав yйлчuxcaн. Б.Даваанямынх долуулаа. Тэр хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй. Түүний аав, ээжийг Ерөө сумынхан сайхан сэтгэлтэй, бусдыг үргэлж баярлуулж байдаг гэдгээр нь андахгүй гэнэ. Хөөрхөн хүүгийн аав, ээж, гэрийнхэнд нь уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

Эх сурвалж: Ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.