ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нэг километр замын нээлтэд нисдэг тэрэг хөлөглөж очсон тухай зурагт мэдээ цахим орчинд тарж, иргэд хэмнэлт ингэж хийхгүй хэмээх шүүмжлэлд өртөөд байсан юм. Үүний хариуд тэрбээр өчигдөр өөрийн твиттер хуудаснаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пу.лемё.тоор амь.тан х.яд.сан” хэмээн бичсэн. Харин эл асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр хариу тайлбар өгөхдөө, “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” хэмээжээ.
.
.
.
.
.
.
.
.
.
.
. 
.













