Төв талбайн баруун талд Хэлмэгсэдийн хөшөөний урд “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал эхэлсэн байна. Жагсаалыг зохион байгуулж үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс рүү цагаан гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал, Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүмжилсэнийх нь төлөө цагаан гурил цацаж ” та нар Зайлцгаа” хэмээн орилжээ. Үй.мээн са.му.ун үү.сэх магадлалтай учраас цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулж байна.

Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгууллаа. Цуглааныг зохион байгуулагчид цагдаагийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байлаа.

Цуглаанд оролцогч Д.Сосорбарам үзэл бодлоо илэрхийлэх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацав. Энэ үеэр цуглаанд ирсэн иргэд” Монгол дээлтэй жүжигчид зайл. Путины гар хөлүүд зайл” хэмээн хашхирч байлаа.
Харин Д.Сосорбарам “Гурил цацсан гурилууд зайл” хэмээв.













