Ялдам инээмсэглэл,“стандарт” галбираараа гоо сайхны охин тэнгэр болсон тэрээр америк залуусыг хуйлруулж буй сурагтай.
Түүнтэй танилцан ойртож дотнох,болзох санал багагүй ирдэг гэнэ.Жүжигчин бүсгүйн хувьд 2015 онд СУИС-ийн Театр урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн гэдэг.
Тэрээр 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байсан билээ.Мөрөөдөл том байх тусам очих цэг нь өндөрт байдаг хэмээн ярих дуртай жүжигчин бүсгүйдээ амжилт хүсье.
П.Шүүдэрцэцэгийн шунал хүслийн хязгаар юу вэ?
Ерөөсөө мисс болохооргүй булцгар, бондгор охин анх “Хайрлаж болох уу?” МУСК-д тоглож урлагийн гараагаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдана. Тухайн үед урлагийн салбарт мөр зэрэгцэн гарч ирсэн бүсгүйчүүдээ өдгөө аль хэзээний хол хаячихсан. Гадаадад галуу шувууны мах идээд байж байх нь тэр шүү дээ. Тэгээд болоогүй 33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод тэргүүн миссээр шалгарч, титмийн эзэн боллоо.

Энэ хүртэлх замыг туулах гэж Шүүдэрээ ч золиос гаргахын хувьд ч гаргасан л даа. Аргагүй л урлагт золиос хэрэгтэй гэдэг шиг П.Шүүдэрцэцэгт эрийн золиос хэрэгтэй. Ер нь л найз залуусаа солих ч юмуу хаях мөчид түүний урлагийн карьер их одтой, хийморьтой болчихдог талтай. Ямарсайндаа хаягдсан эрчүүдийг нь хүмүүс өөрт нь дуу зохиож явна лээ гэнэ. Нөгөө нь Шүүдэрээ дээ хаягдсанаа ч мэдэлгүй хүлээн бие бялдартаа анхаарч гоё сайхан боллоо гэлцэх вэ дээ. Одоо бол гадаад даа ч од болсон гүнж гадаад дуучны клипэнд харагдаж явна лээ. Түүний дараагийн төрхийг бурхан л мэдэх биз.
factnews.mn

.


.
.
.
.
.
.














