Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн хиймэл зүлэг байршуулсан. Учир нь тавдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байгаа юм. Хиймэл зүлэг байршуулснаас хойш иргэд гутлаа тайлан, таваараа хэвтэж буй дүр зурагт олон нийт анхаарлаа хандуулаад байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс зүлэг дэвссэн талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Тодруулбал, зүлэг угсралтын ажил явагдаж байгаа тул иргэдийг тус талбайд нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна.














