Өчигдөр “Шангри-Ла зочид буудлын хажууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл олгожээ” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг ТҮЦ-ийг шөнийн хоёр цагт Сүхбаатар дүүргээс холбогдох албанынхан очиж нүүлгэжээ.
Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс тодруулахад “Нийтийн эзэмшлийн буюу явган хүний талбайд зөвшөөрөлгүйгээр шөнө ТҮЦ байршуулсан байсан. Мөн зөвшөөрөлгүйгээр тог цахилгаан татсан. Энэ нь хотын стандартыг зөрчсөн үйлдэл төдийгүй ТҮЦ байршуулах зөвшөөрөлгүй хэсэгт байрлуулсан тул шөнийн хоёр цагт нүүлгэсэн” гэлээ. Мөн нүүлгэлтийн төлбөрийг ТҮЦ-ний эзэд өөрсдөө төлжээ.
. 
. 













