• Latest
  • Trending
Монголын хүү Молом “Монголоо” орхин одлоо

Монголын хүү Молом “Монголоо” орхин одлоо

2022-05-05
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монголын хүү Молом “Монголоо” орхин одлоо

by admin
2022-05-05
in СПОРТ
0
Монголын хүү Молом “Монголоо” орхин одлоо

Монголын хүү Молом нэгэнт “Монголоо” орхин оджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас Монголын нэрээр түүнийг хайгаад олсонгүй. Харин Азербайжены тамирчдын жагсаалтаас түүнийг оллоо. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “Саид Моллаеи Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна” хэмээн Монголын хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Азербайжаны жүдо бөхийн холбоо Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа талаар мөн мэдээлж байлаа. Тэгвэл асуудал хэдийнэ нэгэнтээ шийдэгдэж, Олон улсын жүдо бөхийн холбоо шийдвэрээ гаргасан бололтой. Харин манай улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасангүй. Моллай ч өөрөө албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Ямартай Азербайжаны тамирчин болсон ч түүнийг оноог хэвээр үлдээжээ. Саид Моллаеи одоогоор 81 кг-д 2994 оноотойгоор долоодугаарт эрэмбэлэгдэж байна.

YOU MAY ALSO LIKE

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

Олон улсын тэмцээн уралдааны холбооны их хурал боллоо

Санасандаа хүрдэг дээлтэй аавын хүү байгаарай, Молом оо

Саид Моллаеи хэрхэн Монголд ирсэн бэ

Тэр яагаад төрөлх эх орноо орхин Монгол Улсын иргэн болов. Тийм ч сайхан замналаар тэр эх оронд минь ирээгүй юм. Түүхийг сөхвөл, Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин 2019 онд Саиед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Гэвч тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.

Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон Саид Моллаеиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Хэрвээ ялалт байгуулвал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн бөгөөд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон Улсад суух Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч Саидтай уулзан, дахин сануулжээ.

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, за.нал.хийлж буйг хэлсэн учир хүнд байдалд орсон Саид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдсан түүхтэй. ДАШТ-ий дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллаеи хуулийн дагуу Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлж, уг хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саид Моллаеид Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан түүхтэй.

Монголын нэрийг хэрхэн мандуулав

Иранчуудад нүд үзүүрлэгдэн, зан.ал.хий.лүүлж, хүн.д байдалд байхад нь түүнийг Монгол Улс ийнхүү алгаа тосон угтсан. Энэ цагаас эхлэн Монгол Улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон эх орны минь тугийг цөөнгүй удаа мандуулсан. Түүний оролцсон анхны тэмцээн “Чиндао Мастерс 2019” тэмцээн байсан ч тэр амжилт гаргаж чадаагүй юм. Харин Унгарын нийслэл Будапешт хотноо 2020 оны аравдугаар сард болсон “Их дуулга”-д хүрэл медаль хүртэж, Монголын нэрийн өмнөөс барилдах болсноосоо хойш анхны медалиа хүртсэн нь юм. Түүний дараагаар 2021 оны хоёрдугаар сард Тель Авивын “Их дуулга”-аас мөнгөн медаль, 2021 оны дөрөвдүгээр сард Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2021 оны долдугаар сард Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийд гаргасан. Токиогийн олимпоос 29 насандаа Монгол Улсын 29 дэх олимпийн медалийг хүртсэн тэр өөрийнхөө болон Монгол Улсын түүхэнд нэгэн шинэ түүхийг бүтээж байлаа.

Хувь заяаны тохиолоор ч гэх юм уу Саид Моллаеид иргэншил олгосон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийн тавцанд түүнд шагналыг нь гардуулсан юм. Олимпын тэр цаг мөчид эргэн очиход, түүний барилдааныг уухайлан дэмжсэн монголчуудын түрлэг, Молом хэмээх монгол нэр өгч, аймгуудаараа хуваагдан булаацалдсан хошигнол, монгол дээл хийлгэн угтсан монголчууд нүдний өмнө зурайж байна.

Тэр Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсонтой холбогдуулан монголчуудын нэг хэсэг нь гомдож, тунирхаж, зүхэж байна. Эсрэгээрээ сайныг ерөөх нэгэн ч байна. Аль, аль нь хүний эрх. Моллаеи явж буй нь ч түүний эрх. Гэхдээ бид түүнд баярлах хэрэгтэй. Хэдийгээр Монголын нэрийн өмнөөс барилдахааргүй болсон ч монголчуудын түүнд үлдээсэн сайхан бүхнийг тэр хэзээд дурсаж, эх сайхан Монгол орныг минь үүрд дурсаж явна гэдэгт итгэж байна. Алсын замд гарах гэж буй хүнд сайныг ерөөн үддэг шигээ Моломыгоо үдье. Тэр шулуухан замаар хурдтай давхиж яваа нэгэн биш. Өгсүүр, саадтай замаар өөдөө, уруу яваа тамирчин.

Алтан соёмбот төрийн далбааг минь энгэртээ бас Олимпын тэнгэрт, олон олон дэлхийн дэвжээнд мандуулж байсанд тань талархлаа. Монгол гэдэг нэрийг дэлхийн дайдад гаргахын төлөө зүтгэсэн хөдөлмөр, хөлс, хүч, зүтгэл, сэтгэл, тэвчээр бүхэнд тань талархлаа. “Санасандаа хүрдэг дээлтэй аавын хүү байгаарай” хэмээх монгол аавын ерөөлөөр таныг үдье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.