Х.Ананда, Т.Дэлгэрмөрөн хоёр эвлэрээд удаагүй байгаа билээ. Өнөөдөр тэдний хайраас ургасан Бумбардай охин 3 нас хүрч төрсөн өдрийн нижгэр тэмдэглэжээ.

Гэвч төрсөн өдөр дээр нь Т.Дэлгэрмөрөн, Зөөлөнсий нар харагдсангүй. Тэд ахид хол амьдрахаар тус тусын замаа хөөсөн үү?

Ямартай ч Анандаа “Амьдралын а.л.д.а.а., онооноос би үргэлж суралцдаг. Суралцана гэдэг бол я.л.ж. амьдрахын үндэс юм. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийгөө би аливаад я.л..а.г.д.а.ж үзээгүй гэж боддог. Миний мөн чанар энэ” хэмээн тэрбээр ярив.

Дэндүү дайчин, тийм нэг эрч хүч оргилом мэдрэмжийг тэр надад төрүүлээд явчихлаа. Тийм ээ, энэ бүсгүй бол ард олноо “Солонгон аашт” нэрээрээ алдаршсан Тогосмаагийн Ананда юм.
Тэрээр “Ийм хөөрхөн үрсийг төрүүлээд өсгөөд амьдарч яваа бүсгүй чинь аз жаргал, сайн сайхны л тухай бодож санаж явна даа. Гэвч хүний хувь заяа, амьдрал заавал нэг асуудалтай байх юм.
Хэл амтай амьдрах ёстой юм бол тэрийгээ би нэр төртэйгээр даван туулж байгаа гэж дүгнэдэг. Эцсийн эцэст үр хүүхэд маань өв чин зовлонгүй, эрүүл саруул өсөж байвал бусад юу ч байсан би даваад гарна л гэж боддог.
Хүн ер нь өөрийнхөө үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч л байх ёстой. Түүнийгээ өөрийнхөө үйлдлээр баталгаажуулж, бат зогсох учиртай л даа. Түүнээс бус юм болгонд савсагнаад хүн дагаж далдагнаад байвал юмны чанар чансаатай байх шинж сарнидаг. Тийм учраас нэг зүйлийг тултал нь хийж чаддаг л байх ёстой.

Би бол нэг бол суралцдаг. Нэг бол я.л.ж. амьдардаг. Өөрийгөө өнөөдрийг хүртэл я.л.а..г.д.аж үзээгүй гэж боддог. Миний мөн чанар энэ. Мэдээж хүн л юм хойно сэтгэл санаа хямрах үе байлгүй яахав.
Гэхдээ үр хүүхдийнхээ төлөө огт бөхийж болохгүй. Үргэлж тэмцэж толгой дээгүүр явах ёстой. Амьдралд я.л.а.р.х.а.ж. бус, талархаж амьдрахыг эрхэмлэдэг дээ” гэжээ.














