Tac.mn сайт хэдхэн хоногийн өмнө инфлүүсэр, сошиал од Б.Цэцэгийн хүүхдийн тухай ийн мэдээ оруулсан билээ. Тэрээр:
Б.Цэцэгийн бусдаас нуусан бяцхан хүү 7 сар хүрчээ
Монголын хамгийн сенсацитай, хэл амтай олны танил бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг.
Анхны төрөлтөөрөө 125кг жингээс 55 жин хүртэл хаяж байсан түүнийг сошиал хэрэглэгчид “Дух” хэмээн хочилдог.

Эрхэм бүсгүй ч энэ хочиндоо таатай ханддаг. Тэгвэл түүний хүү долоон сар хүрчээ. Хүүгийн эцэг нь АН-ын гишүүн, “Нутгийн буян” группын эзэн Л.Бат-Орших аж. Тэд хоёр жилийн өмнөөс дотносож, ийнхүү дундаасаа хүүхэдтэй болсон юм. Л.Бат-Оршихын хувьд хэзээнээс хурдан морь, хүүхэмсэг хоёроороо алдартай нэгэн бөгөөд авсан авааль гэргийтэй нэгэн юм.

Сошиал од бүсгүйн хувьд өнгөрсөн жил “Би хэн нэгний гэр бүл үймүүлж, хэн нэгэн даргын бандгар автомашинд сууж явдаг хүүхэн биш” хэмээн өчиж байв. Харин өдгөө тэрбээр эхнэртэй эрийн хүүхдийг төрүүлээд, хэдийнэ долоон сарын нүүр үзэж байна.
Энэхүү мэдээ нь гарсан даруйдаа олон хүнд хүрсэн бөгөөд Цэцэгийн ар гэрийн амьдралд хэт их орсон тул Б.Цэцэг дургүйцлээ илэрхийлж цахим хуудсаараа дамжуулан ширүүхэн үгс чулуудлаа…

Үүний хариуд Tac.mn Сайтын эрхлэгч сэтгүүлч Баярмаа:
‘Miss, influencer geheeree ger bultei hunii huuhdiig gargaad hel am hiigeed ywdag jishig togtloo shuu. Hormoin buzar’ гэж хариу үйлдлийг мөн өөрийн цахим хуудсаараа илэрхийллээ…

.














