Хийлч Дээгийгийн 10 насаар дүү ,хайртай залуу нь түүний нэрийг ар далан дээрээ шивүүлсэн хэмээн ярилцацгаах нь үнэн ажээ.
Өөрийнхөөрөө эрх дураараа гэдгээрээ алдартай хийлч Дээгий “Авьяаслаг Монголчууд” шоуны ерөнхий шүүгчээр ажиллах болсноос хойш олны нүднээс бултах газаргүй болсон.
Онгоцны ослоор амиа алдах шахсан тэрээр амьдралын утга учрыг ойлгож амьдралд илүүтэй дурлах болсон гэдэг. Гадаад нөхөртэй хэмээн чичлүүлдэг ч үүндээ огтхон ч эмзэглэдэггүй тэрээр өөрийнх нь эрх дураараа байх боломжийг олгодог нөхөртөө тун талархаж явдаг ажээ.

Зөрүүд бүсгүй “Би хэзээ ч захирагддаг хүн биш, зүв зүгээр Хан-Уул дүүрэгт амьдарч байсан чинь дуудаж авчраад, ажил хөдөлмөр эрхлүүлээд, дээрээс нь бүр зандраад юу юугүй боолын хөдөлмөр эрхлүүлээд эхлэх юм” хэмээн уурссан бол тогооч
Эрдэнэхүү “Би яарч ядаж байхад тэр хүн хэт их тайван байна гэдэг чинь хэцүүшдээ. Үүн дээр жоохон дотор арзаганалаа” хэмээжээ. Нэвтрүүлгийн туршид ийнхүү муудалцсан ч хоолоо цагтаа багтаан амжилттай дуусгаж чадсан тэд нэвтрүүлгийн төгсгөлд тэврэлдэн зогсох ажээ.

Саяхан л Монгол залуус хүүхнүүддээ гологддог гэж ам бардам хэвлэлийнхэний өмнө ярьж суусан Хийлч Дээгий эцэслэн Монгол залуутай дэр нэгтгэсэн гэдгийг манай сайт анхлан та бүхэнд мэдээллэж байна.
Хар багаасаа харь орны залуустай нэр холбогдож за дгай хувца слалт, халуу хан бие, илэн далангүй яриагаараа нийгэмд тогтсон хэв маягийг эвдэж чадсан түүний дараагийн сонголт нь олны анхаарлыг татах нь дамжиггүй.
Тэрбээр Австрали гаралтай нөхөр Маркаас өрх тусгаарлаад нилээдгүй хугацааг өнгөрөөж байгаа билээ.

Энэ хооронд Монголдоо хэдийнээ танил болсон алдарт Гарьд Манлай эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч эгэл даруухан залуутай танилцаж хэдхэн сарын өмнө гал голомтоо бадраасан тухай ойр тойрныхон нь шивнэлдэж байна.
Үргэлж л Халхын сайхан эрчүүдээ дорд үзлээ хэмээн чичлүүлж байсан үзэсгэлэнт бүсгүйн гурав дахь сонголт түүнийг харж хүндэлж явдаг хүн бүрт сайхан мэдээ болох биз ээ.
Хийлч Дээгий эцэст нь нэг юм Монгол залуутай ийнхүү дэр нэгтгэлээ.













