УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас салсан гэх уртын дуучин Г.Эрдэнэчимэг нь улам үзэсгэлэнтэй болж буй нь цахим хуудаснаа хийж буй зурагнаас нь харж болох билээ.

Хэдийгээр хосуудыг салсан гэх мэдээлэл цахимаар яваад байгаа ч одоогоор албан ёсоор салсан уу үгүй юу гэдэг нь нууц байгаа юм. Ямартай ч Эрдэнэчимэг цахим хуудаснаа Өөрийгөө таниж, өөрийнхөө үнэнтэй дөрөө харшуулах тэр цагаас хүн амгалан тайван оршино. Мөн “Хожимоо харамсахгүйн тулд Хорвоог хүссэнээрээ туул” хэмээн нэгэн сайхан зургаа сошиалд нийтэлжээ.

Г.Эрдэнэчимэг нь1984 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн билээ. Арван жилээ төгсөөд тэрээр Архангайд хуваарилагдсан СУИС-ын ганц хуваарийг авч, уртын дууны ангид элсэн орж байсан гэдэг. Аав нь малчин гаралтай ажилчин бол ээж нь багш.

Сайхан бүсгүй маань уртын дуучнаас гадна 2007 онд “Оюутан мисс, мистер” тэмцээнд түрүүлж байсан билээ. Монголд миссийн титэм зүүсний дараа Солоност зохиогдсон олон улсын “Мисс мистер”-ийн тэмцээнд оролцож байжээ.

Мөн тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд Одоогийн суурин иргэншилд амьдарч байгаа хүмүүс өглөө гараад бусдын төлөө, ажлынхаа төлөө явсаар өөртөө санаа тавих, өөрийнхөө тухай тунгааж бодох завгүйгээр амьдраад байна. Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр амьдарч байна.

Тэгэхээр та өөрийгөө чагнаач. Таны дотоод мэдрэмжээс ийшээ яв, энийг хий гэсэн мэдээлэл ирж байдаг. Тэрийгээ анзаарахгүй дотроосоо биш гаднаасаа мэдээлэл аваад явж байна. Гэтэл хүний хувь тавилан, явах ёстой замыг тэр тухайн хүнд гялс хийж, маш хурдтайгаар орж ирдэг мэдээлэл зааж байдаг. Тэрийг бид анзаардаггүй. Тэрийг яаж анзаарах вэ?

Дээр нь хүмүүс бусдад таалагдахын төлөө амьдраад байдаг. Даргаасаа оноо авах, эхнэртээ таалагдмаар байдаг ч юм уу. Гэтэл Эрдэнэчимэгт яг ямар Эрдэнэчимэг таалагдаж байна гэдгийг мэддэггүй. Энэ хорвоо дээрх хамгийн сайхан юм бол өөрийнхөөрөө тааваараа амьдрах, өөрийнхөө хүслийг биелүүлэх. Тэр нь алдагдчихаад байна. Сүүлийн үед хувь хүний хөгжил, өөрийгөө хөгжүүлэх тухай номнууд гарч байна. Энэ нь өөрийгөө гээчихсэн хүн төрөлхтөнд эргээд өөр рүүгээ ирэх замыг нь зааж өгч байгаа хэрэг юм гэжээ.

Ингээд сайхан бүсгүйн уран бүтээлийн цаашдын амьдралд нь аз жаргал хүсэе.













