Говь-Алтай аймгийн Алтай сумын брэнд бүтээгдэхүүн бол яах аргагүй алдарт Ажийн бор ааруул юм. Энэ нь шүдэнд зөөлөн, өөрийн амт, үнэртэй тослог ааруул. Түүнийгээ савлаж зарна. Дуу хуурандаа магтаж оруулна. Хятадууд хүртэл амтанд нь орсон учраас хил давуулж зарах бүрэн боломжтой. Бусад сумынхан ийм ааруул хийх гээд чаддаггүй гэнэ. Тос даасан амт шимтэй уг ааруул 1кг нь 50 мянган төгрөгөөр зарагддаг юм байна. Тухайн сумынхан нэрийн бүтээгдэхүүнээ болгож малчдад нь уг ааруулаа бизнес болгожээ. Ажийн бор ааруул хийсэн айлуудын гэрийн бүрээс тос дааж бор цоохор болдог хэмээн нутгийнхан нь ярьж байна. Харин энэхүү Ажийн бор ааруулыг Оюуны өмчид бүртгүүлэхээр судалж, ярьж байгаа талаар сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал болон аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар хэлэв.
.














