The Voice Of Mongolia шоуны Knockout шат Б.Наранзун болон Д.Болд нарын тус бүр таван оролцогч үзүүлбэрээ толилуулснаар өндөрлөлөө. Энэ оройны сюрприз бол Б.Наранзуны багийн оролцогч З.Уянга жирэмсэн төрөх дөхсөн гэдгийг зарласан явдал байв.
Махлаг болоод ч тэр үү давхар биетэй нь тэгтэл анзаарагдаагүй. Харин шүүгч Б.Наранзун таван оролцогчоос сонголт хийх мөчид “Энд үрийн зулай үнэрлэх дөхсөн хүн байгаа. Төрчихөөд хурдан цаашаа явмаар байна Уянга” гэж хэлэх мөчид л ихэнх үзэгчид түүнийг жирэмсэн гэдгийг мэдсэн байх. Нугалааны хатан хаан хэмээгдээд буй З.Уянгын хувьд 2017 оны Боловсрол телевизийн Оддын академи шоунд оролцож байсан билээ. Б.Наранзун багийн бас нэгэн шилдэг оролцогчоор сэтгэл уяраам баргил хоолойт Э.Амгалан тодорсон юм.
Харин Д.Болд багийн шилдэг хоёр оролцогчоор энэ багийн хамгийн залуу оролцогч Э.Эрхэмбат болон Э.Галмандах нар сонгогдсон юм.
Энэ дугаарын хамгийн сэтгэл хөдөлгөм уран бүтээлч Э.Галмандах байлаа. Түүнийг шоунд оролцож байх үед бяцхан охин дүү нь бурханы оронд одсон харамсалтай явдал тохиолджээ. Асар их гуниг харуусалд автсан Э.Галмандах хүсэл мөрөөдлөө шоугаа орхилгүй дуугаа бэлдэн толилуулсан нь үзэгчид төдийгүй шүүгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн юм.
Түүнийг coach болон багийнхан нь бэлтгэлийн явцад санаа сэтгэлээр дэмжиж байсныг Д.Болд ярив. Шүүгч Д.Болдын сэтгэл хөдөлж нулимс унагасан бөгөөд өнгөрсөн ахынхаа тухай цухас дурдсан юм. Ахыгаа алдсан тэр гунигт мөчид Камертон хамтлагийн тоглолттой байж таарсан учир тайзан дээр юу ч болоогүй мэт дуугаа дуулж байснаа дурсан ярив.
Д.Болд эхээс гурвуулаа бөгөөд эгчийг нь Хулан тураах төвөөр хүмүүс мэддэг. Харин том ах нь сонгодог хөгжмийн Квартет хамтлагийн дөрвөлийн нэг байсан бөгөөд олон жилийн өмнө харамсалтайгаар өнгөрчээ.
Энэ тухай сэтгүүлч Б.Ганчимэгийн Д.Болдтой хийсэн ярилцлагаас сийрүүлбэл:
Таны ээжийг том хүний охин. Ах дүү нар нь ч гэсэн урлагт нэртэй төртэй. Гэсэн ч их даруу амьдарсан зовлон үзсэн хүн гэж боддог. Том хүүгээ буюу таны ахыг харамсалтайгаар алдсаны дараа би уулзаж байсан юм л даа? -Харамсалтай
Тэр явдал санаатай зүйл байсан уу. Тоглолтоосоо буцаж яваад хүнд 30д yyлж өнгөрсөн гэх…Хэрэгтнүүд яасан бэ? -Сайн мэдэхгүй юм даа. Тоглолтынхоо дараа найзуудтайгаа хатуу юм хэрэглээд харих замдаа дээ рэмдvvлж 30д yyлсан. Өчнөөн олон шүүх хурал болсон . Хүмүүсийг нь хийдэг газарт нь хийсэн ч ах маань цэл залуугаараа хорвоог орхисон. Тэр үед бүх л юм бүрхэг байдалтай 3амхарсан. Манай ээж зарга хийж хашгираад явдаг хүн биш. Тэгээд ч хүүгүй болсон эх хүн ямар байсан нь ойлгомжтой.













