Т.Ганболдын зүгээс гэрлэлт нь хүчин төгөлдөр бус хэмээх гомдлын гаргаснаас Улсын байцаагч шалгаад гэрлэлтийг нь xv чu нrvй байна хэмээн шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл Янжингаажид үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд Захиргааны xэpгийн шvvxэд гoмдoл гаргасан бөгөөд Захиргааны xэpгийн анxaн шaтны шvvxээс Улсын бaйцaaгчийн дүгнэлтийг xv чu нrvй болгожээ.

Өөрөөр хэлбэл Т.Ганболд, Янжингаажид нар нэг гэр бүл буюу албан ёсоор гэрлэсэн хэмээн үзсэн байна. Мэдээж Улсын бүртгэлийн байгууллага эсвэл Т.Ганболдын зүгээс давж заалдах шатны шvvxээр явж магадгүй юм. Харин тэд албан ёсоор гэр бүл гэдэг нь тодорхой болж caлвал хөрөнгөө хэрхэн хуваан авах эсэх нь тэдний тохиролцоо эсвэл шvvxийн шийдвэрээр шийдэгдэх асуудал юм. Одоогоор Янжингаажидийн бичсэнээс харахад тэдний дунд хуваагдах хөрөнгө нь ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хэмээн үзэж болохоор байна.

Янжингаажид бүсгүйн бичсэн постноос харахад тэдний хөрөнгийн жагсаалтанд:

Нүхтийн Корпорейт зочид буудал, Корпорейт Хотел энд Конвеншн Центр, Сингапур дахь 20 сая ам.долларын 2 ширхэг тансаг байр, Берлин дэх 1,75 сая еврогийн 4 өрөө байр, 4-5 ширхэг Rolls Royce машин, Porsche, BMW, 40 тэрбумын Шамбала хаус хотхон зэрэг байгаа аж.

Нийт хөрөнгөө 200 тэрбум орчим төгрөг хэмээн Янжингаажид бүсгүй өөрөө бичсэн юм. Тэгэхээр хөрөнгөө хувааж авбал тэр 100 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө авах эрхтэй гэсэн үг аж. Монголд ч биш Дэлхийд бас баян тансаг гэр бүлийн салалтууд иймэрхүү явагддаг.














