Уранхолбоо: Том охиноо төрүүлчихээд 2 сарын дараа ингээд явж байснаас болоод тээгч эхэд хүүхдээ тээлгэж,төрүүлсэн гэсэн яриа гарсан байдаг юм шиг байна лээ,

өчигдөр medee,mn-д яриа өгөөд сууж байтал тээгч эх гэсэн асуулт орж ирэхээр нь хүмүүс одоо хүртэл энэ ярианд итгэсэн хэвээр байдаг юм байхдаа гэж бодоод гайхаж суулаа.

Миний хувьд цаг хугацааны урсгалд гундаж үгүй болох мөнхийн бус гоо сайхны төлөө насан туршийн баяр баясал,амьдралынхаа утга учир болох үр хүүхдүүдээ эрүүл саруул залуу эмэгтэй байж бусдад тээлгэж,хайртай хүнийхээ хүслийг зөрчиж, бусдын эд эсээр тэжээлгэж бий болгохыг хүсэхгүй ээ!!!

эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар энэ сонголтыг хийж байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй ч миний хувьд 5н хүүхдээ өөрөө тээж төрүүлж,өсгөж яваа юм шүү тэгээд ч өөрөө хүүхдээ тээж төрүүлээгүй тохиолдолд Алдарт эхийн одон өгөхгүй байсан байх!!

Ер нь тэгээд хэдэн хүүхэд төрүүлсэн ч гоо сайхнаа хадгалж авч үлдэж чадсан бүсгүйчүүд Монгол улсаар маань дүүрэн байгаа гэдгийг бодож үзээрэй гэжээ…














