Улс төрийн ноён оргилуудын нэг бол Цэндийн Нямдорж билээ. Тэрбээр засгийн газарт тасралтгүй 30 гаруй жилийг өнгөрөөж байна. Энэ нь бага хугацаа биш юм. Түүн шиг улс төрд тэр дундаа засгийн газраас зай завсар авалгүй 30 гаруй жилийг угтсан шийртэй “ШU ВШUГTЭЙ” улстөрч байхгүй гэх хэлж болно.
30 гаруй жил саарал ордонд суусан тэрбээр 120 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн нь “ЭМГЭНЭЛ 2020 оны буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдохдоо АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал, жилийн 35 сая төгрөгийн орлоготой, нийт 150 саяар үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, 29 сая төгрөгийн Тоёота-Венза автомашинтай, долоон сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
Дансандаа 120 мянган төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой”ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлж байсан байна. Том хүү Н.Анхбаяр нь ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Мөн л аавын за мналаар явж буйн тод жишээ.
Гэвч түүний хөрөнгө орлогын мэдээлэл улстөрд гарсан биш улам бууран аж. 2020 оны Ав лигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нийт орлого нь 27 сая гэж мэдүүлж олны нүдийг орой дээр гаргаад авсан. 2000 оноос хойш яам тамгын газарт тасралтгүй ажиллаж ирсэн тэрбээр 27 сая төгрөгийн хөрөнгөтэй аж. Чухам өнөөдрийг хүртэл ЗАСГИЙН ГАЗРААС салахгүй цаад шалтгаан юу вэ.
Тэрбээр Монголын төрд зайлшгүй хэрэгтэй нэгэн үү. Тодруулбал, саарал ордонд суусан гишүүд дээд талдаа найман жил сууж татан буугдаж орны хүнээ явуулдаг. 30 жилийн хугацаанд хийсэн зүйлс их ч олон нийт төдийлөн сайн мэдэхгүй гэж хэлж болно. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн суудлаас бусад суудалд суужээ.













