“Universe best songs” тэмцээнээр олны танил болж өдгөө хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон дуучин Ч.Цэлмүүн. Түүний “Хайрласан болохоор”, “Хүлээлт”, “Сэтгэл” гэх дуунууд залуусын сонсох дуртай уран бүтээл болсон билээ.
2008 оны оюутны мисс өргөмжлөлтэй Universe best songs тэмцээний Гранпри шагналт дуучин Ч.Цэлмүүн. Түүнийг танихгүй хүн үгүй.

Тэрбээр Зүрхэнд гэрэлтэх од мюзикл, Ээжийн дaйсан киноны гол дүрд тоглож чамгүй мундаг жүжигчин гэдэгээ харуулаад амжсан. Тэгвэл тэрбээр биoтехнологич, хүнс судлaaч мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Нэг хэсэг шар хэвлэлээр түүнийг ганц бие ээж болсон гэх шуум дэгдэж байсан. Тэрбээр хүүгийнхээ аав анхны нөхрөөсөө салаад чамгүй удаан хугацааг өнгөрүүлээд байгаа билээ.

Залуухан насандаа докторын зэрэг хамгаалсан мундаг бүсгүй өдгөө хүүгийнхээ хамт арлын Япон оронд ажиллаж амьдарч байгаа билээ.

6 жил Япон улсад амьдарч төрөлх эх орондоо нэг ч удаа ирээгүй тэрбээр Монгол улсдаа ирж үнэнч фэнүүдээ баярлуулав. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “6 жилийн дараа гэртээ эргэж ирлээ. Ямар мэдрэмж төрж байгаагаа илэрхийлэхэд ч хэцүү байна” хэмээсэн юм.

Хөгжингүй Арлын орноос Нийслэл Улаанбаатар хотноо ирсэн дуучин бүсгүй түгжрэлийг хараад нилээдгүй шоконд орсон бололтой ийнхүү бичжээ.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН ЧИНЬ АМЬСГАЛ ТҮГЖИГДЭЭД ЗҮРХ ЗОГСОХ НЬ” хэмээв. Улаанбаатар хотын эцэс төгсгөлгүй түгжрэлийг товч бөгөөд тодорхой дүгнэв бололтой…













