Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Алтан Дорнод компанийн захирал Т.Ганболдоос тодруулга авах үеэрээ гэр бүлийн асуудлынх талаар тодруулга хийснээр түүний яриа олон нийт дунд ихээр тарсан.

Тэгвэл энэ гэр бүлийн асуудал нэлээд газар авч Т.Ганболдын салж буй эхнэр Х.Янжингаажид цахим хуудастаа түүний талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбар хийсэн нь бүр ч бүүм болсон.

Хос хоёрын хооронд Жүжигчин Алдармаа хүртэл нэр цохиж явсанд аль аль тал нь үгүйсгэж жүжигчин бүсгүй шүүхэд өгнө хэмээн хэлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Т.Ганболд өөрийн цахим хуудсаараа ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлэв…

Т.Ганболд: Надаа дийлэх, эксээ та бүхнээр зүхүүлэх хүсэл алга! Би муу хүн байж! Сайн хүнийг сонгоод явж.

Одоо болоо…13-тай охин маань өнөөдөр хичээлдээ явсангүй! Би 3 хүүхдээ өсгөж байна. Хүний хувийн амьдралыг биш нийгмийн амьдралаа шүүцгээ! Улс оронд чинь маш их болохгүй асуудал байна!














