Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нарт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөр чсөн зөр чилд тооцож сахи лгын ш ийтгэл оногдууллаа.
Тодруулбал, өмгөөлөгч асан Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргаж байх үед түүнтэй хамт байсан шүүгч нар юм.
Тус сахилгын хэргийн зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сах илгын ш ийтгэл оногдуулж шийдвэрлэв.
ЭХ СУРВАЛЖ: eguur.mn













