2022 оны төсвийн тодотголыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсээр байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд зарим салбарын төсвийг танасныг эсэ ргүүц эж, заримыг нь танах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир олимпын аваргуудын урамшууллыг танаж, хэмнэх хэрэгтэй гэсэн нь анхаарал татав.

Тэрбээр “Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэг заалт нэммээр байна. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа.

Үүнийг хэмнэлтийн хуулийн хэрэгжих хугацаанд хязгаарлах ёстой гэж үзэж байна. Амжилт гаргасан үед нь нэг удаагийн урамшуулал байж болох юм. Сар бүр насан туршид нь урамшуулал олгодгийг зогсооё” гэжээ.













