Нийтийн дууны урлагт цахилж яваа гөрөөсний нэг дуучин Мөнгөнцэцэг. Хэзээний хэвлэлийн баатар билээ. Энэ удаа түүний ярилцлагаас хүргэх гэж байна.
-Өөрийг тань зохиолын дууны отгон гүнж гэх болж? Миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөө төрж өссөн эгэл амьдарч байсан хүн шүү дээ. Хэвлэлийнхэний л өгсөн нэр байх. Улаан пальто киноны нээлтэд очиж дуулснаас хойш л энэ нэр гарах болсон.
-Мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлээ нэрлэ гэвэл? Хайр сэтгэл мөн авъяасаа л хэлэх байх даа.
-Араншин нь хувь заяа болдог хэмээн Далай багш айлдсан байдаг. Хувь хүний хувьд ямар араншинтай вэ?
Шударга зантай. Аливааг бөөрөнхийлөх дургүй. За гэвэл ёогүй гэдэг шиг тийм л зантай даа. Худал занг тэвчдэггүй.
–Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Өөртөө л зориулахыг боддог. Ихэвчлэн фитнессдээ явдаг.
-Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ? Тухайн хүний л хувийн сонголт. Түүнээс биш болно, болохгүй гэж туйлширч болохгүй байхаа.
-Өөртөө хэр сэтгэл хангалуун бэ? Сэтгэл хангалуун. Намайг Монгол төрхтэй гэж олон хүн хэлдэг. Харин зарим нь өргөн шанаатай гэж хэлдэг юм. Тийм байлаа ч гэсэн би өөртөө 100 хувь сэтгэл хангалуун явдаг.
-Хэлэх дуртай үг? Бүх юм сайхан болноо л гэж хэлэх дуртай.













