Хүмүүс надаас хэрхэн баяжсан тухай дандаа асуудаг…түүнээсээ хуваалцаж байна

Алдаа – Оноо – Сургамж-с Анх кино үзэж байгаад хөрөнгө оруулах сэдлийг авч, миний хийх ёстой ажил байна гэж итгэсэн. энэ үед “Татар” хамтлаг маань оргил үедээ хүрч байлаа. 2008 оны 5-р сарын 21- ний өдөр хамтлагийнхаа орлогоос цуглуулсан мөнгө маань 30 сая төгрөгт хүрч гар дээрээ анх удаа тийм их мөнгө барьж үзсэн ид шидийн өдөр байлаа.

Тухайн цаг үед энэ мөнгөөр хоёр өрөө байр хоёрыг авах, тэр үеийн залуусийн гангараа болсон “Toyota Chaser” автомашин 5-г авах мөнгө гэхээр багагүй мөнгө байсан нь тодорхой. Энэ өдөр миний хувьд баяр хөөр, гуниг гутрал давхацсан гайхалтай өдөр байсан.

Нийтээрээ, ихэнх хүмүүс банкинд дансгүй, бэлэн мөнгө хэрэглэдэг цаг үе байсан. Аав ээж хоёрынхоо наймаанд эргэлтийн мөнгө болгон өгөх гэхэд: Хүү минь аав ээж хоёр нь ийм их мөнгөөр эргэлдэх наймаа хийдэггүй шүүдээ миний хүү өөрөө яахаа мэд гэсэн хариу өгөв. Мөнгөө хаана хадгалахаа мэдэхгүй өрөөнийхөө матраасан доор хав дарж өдөр бүр дээр нь бахдалтай нь аргагүй хэвтдэг байлаа.

Матрасаа банк болгон ашиглаж байна л гэсэн үг. Үгээр илэрхийлэх аргагүй тансаг, аз жаргалтай өдрүүд үргэлжилсэн. Гэвч нэг өдөр мөнгөөр юу ч хийхгүй зүгээр хадгалдаг хүн хамгийн тэнэг нэгэн байдаг гэсэн үг сонсчихсон чинь түүнээс хойш тэр үг бодлоос минь салахаа больсон. Удаан бодсоны эцэст хөрөнгө оруулахаар шийдэж өнөөх 2008/05/21 өдөр би хөрөнгийн захаас хувьцаа авч хөрөнгө оруулагч, компаний эзэн болсон. Гэвч ухаантай байх гэсэн биш тухайн үеийн хамгийн тэнэг хүн болж хувирсан.

Энэ өдөр хэзээ ч мартагддаггүй. Тэр өдөр дэлхийн эдийн засаг хямрал зарласан гашуун өдөр болж түүхэнд үлдсэн дээ. Хувьцаа авснаас хойш өдөр болгон хувьцааны өсөлт харж өлөнтдөг, шөнө бүр унтаж чадахгүй түмэн бодол эргэлддэг миний хувьд тамын гэмээр өдрүүд эхэлсэн. Харин одоо эргээд тэр өдрүүдээ бодоход гайхалтай мөчүүд байж. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн чинь хөрөнгө санхүүгийн зах зээлээ судалж байж шийдвэр гаргах ёстой байтал хөрөнгө оруулсныхаа дараа судалж суралцаж эхэлсэн ,миний түүх бол хамгийн том сургамж, болон үлдсэн. Эндээс олон зүйлийг ойлгож сурч авсан. Хоёрдогч захаас шууд ашиг хийнэ гэдэг өнөөгийн “Койн”-ы хандлагатай яг адил, Хөрөнгө оруулна гэдэг Урт хугацааны ажил. Дор хаяж 2-3 жил, банканд хадгалсанаас илүү өгөөжтэй. тухайн үеийн хямрал бүтэн 4 жил үргэлжилсэн дэлхийн томоохон хямралын нэг болсон.

Хүн бүр санаж байгаа байх 4-н жилийн дараа жинхнээсээ хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа зарсан даа. Хувьцаа гэдэг зүйл бодит хөрөнгө оруулалт гэдийг ойлгосон. Тухайн үед за энэ мөнгө ингээд өнгөрлөө дөө л гэж бодсон. Ингээд хэсэг завсарласан. Тэр үедээ юу гэж бодсон бэ гэхээр манайд хөрөнгийн зах 2025-ooc нааш хөгжих болоогүй гэж бодсон ч өнөөдөр би өөрийгөө буруу бодсоныг ойлгосон. Аль хэдий нь энэ салбар Монгол хүн бүрийн хэрэглэдэг, оролцдог, мөнгөө өсгөдөг, хөрөнгө оруулдаг салбар болсон байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл мэргэжлийн болон хөгжиж, Хөрөнгийн сангууд, мэргэжлийн байгуулгууд бий болж санхүүгийн зөвлөгөө өгдөг болсон байна, мөнгөө өсгөх гэж байгаа хүмүүст өмнөөс нь судалгаа хийж өгдөг, зөвлөдөг болжээ. Нэг ёсондоо мөнгөөр мөнгө хийх аргыг заж өгч байна Энэ салбар үнэхээр сонирхолтой, бас өгөөжтэй Жишээ нь: 10 сая төгрөгөөр түмэн шувуутын хувьцаа авсан бол 30 сая болох байж. Ленд авсан бол 15 сая төгрөг, Хадгаламжид хийсэн бол 11 сая төгрөг л болох байж. Сайн компаниуд хөрөнгийн зах дээр гарч, Ногдол ашиг тараадаг болж байна. Хүмүүс хувьцааг хадгаламжтай яг адил нэг төрлийн хэрэгсэл болгон ашиглаж байна.

Бүх зүйл хөрөнгө оруулалтаас эхтэй. – [ ] Өөртөө хөрөнгө оруул – [ ] Өнөөдрийн хөрөнгө оруулагч, өчигдрийн өсөлтөөс ашиг олдоггүй. Цаг алдахгүй хөрөнгө оруулж эхэл – [ ] Бэлэн мөнгө хадгалж байгаа хүмүүс санаа зовох ёстой.

Учир нь нүдэнд харагдахгүй мэдрэгдэхгүй боловч элэгдэх нь гарцаагүй, урт хугацаанд аюул авчрах хөрөнгө хадгалж байна гэсэн үг. Энэ салбар хөгжих нь тодорхой байна . Япон хүн бүр цалингаасаа тодорхой хэмжээний хувьцаа авдаг зуршилтай. Монгол хүн бүр энэ салбарыг мэддэг, оролцдог байх тийм чухал үеүүд ирж байна. Хүмүүс шунаж байхад би түүнээс дэндүү их айдаг Хүмүүс айж байхад би түүнрүү дэндүү их шунадаг Хөрөнгийн зах зээлд ямар нэгэн байдлаар оролцдог байгаарай оролцоо нь 10.000 төгрөг байсан ч болдог.














