Уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой гэх үү? Инээдтэй гэх үү баримтыг толилуулъя. Өчигдөр орой Улаан бал нэвтрүүлгээр анх удаа олны өмнө ам нээсэн Монголын эзэн гэгдэх ХХБ–ны ТУЗ–ын дарга сахал хочит Д.Эрдэнэбилэгийг тойрсон яриа сошиал орчинд битүү хөвөрч байна. Үүнтэй зэрэгцэн Монголын хамгийн үр өгөөжтэй, үнэ цэнэтэй гэсэн төсөл, газар, лиценз, үйлдвэр, орд уурхай ер нь дийлэнхийг нь өөрийн мэдэлд болгоод буй сүйхээтэй эр ганц сахал Д.Эрдэнэбилэг биш аж.
Учир нь гэвэл Монголын хамгийн баян эрхмүүдийн нэг МCS группийн босс Ж.Оджаргалч мөн ялгаагүй Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн том тоглогч нууц ноёнтон гэдгийн учир мэдэх нэг нь гадарлана. Тэгвэл үүн дээр экс ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдэж байгаа юм. Түүний хувьдаа авсан үйлдвэр объектууд, орд, лиценз хөрөнгө чинээтэй юу ярих билээ. Тэр одооч улс төрийн идэвхтэй тоглогч том хулгаруудын нэг хэвээр байна. Мөн Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар залраад буй Бодь группийг үүсгэн байгуулагч Лу.Болдыг дурдахгүй байж болохгүй.
Тэгвэл хамгийн сонирхолтой нь эдгээр эрхмүүд бүгд угсаа гарвал Баянхонгор аймгийн хүмүүс байх юм. Тиймдээ ч нийгмийн сүлжээнд “Баянхонгорынхон базаж байна” гэх яриа хүртэл гараад буй юм билээ.
Үүн дээр одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа АН-ын бүлгийн дарга пятаан Ганбаа, мөн УИХ-ын гишүүн босоо Ганбаа, МоАХ–ын туз–ын гишүүн жүжигчин Д.Сосорбарам, Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, Цензургүй Мөнх-Баясгалан, Цэнхэр Цэрэн гэх мэт бүгд нэг нутаг болж таарав аа.
Ц.Амгаланбаатар
.
.
.
.
.
.














