• Latest
  • Trending
Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

2022-04-19
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, March 11, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

by admin
2022-04-19
in УИХ, ЭДИЙН ЗАСАГ
0
Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2022.04.19/ Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав. УИХ-ын гишүүд дараах асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган эхэллээ

-Даатгалын тухай хууль орж ирнэ гээд багагүй хугацаа өнгөрлөө. Бараг 5-6 жил болж байна. Энэ хууль яагаад орж ирдэггүй юм бэ? Даатгал нь санхүүгийн зах зээлийн маш том оролцогч шүү дээ. Үнэт цаасны тухай хууль мөн л удаж байна. Уг нь анхдагч хуулиудад УИХ-ын гишүүд биш СЗХ, агентлагууд өөрсдөө оролцоод, тооцоо судалгаагаа хийгээд, түүчээлээд явбал сайн байна. Иргэд, олон нийтийн оролцоог хангахад юу дутаад байна вэ? Иргэдийн санхүүгийн мэдээлэл дутмаг байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн мөртлөө яагаад койнд иргэд хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү. Төрийн өмчит олон компанийг иргэд олон нийтийн хяналт дор оруулаад, хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргахад авах хүн байна уу?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсад ирэх жил мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын шалгалтууд хийгдэнэ. Үүнд СЗХ сайн бэлдээрэй. Монголбанкин дээр хувьцааны шилжилттэй холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийн шаардсан материалыг Монголбанк одоог хүртэл гаргаж өгөхгүй байна.

ФАТФ-ын өмнө хүлээсэн үүрэг, Монголын мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт энэ бүгдийг СЗХ сайн хангаж ажиллаарай. Тэгэхгүй бол хууль хоорондын зөрчлүүд гарчих вий. Тэр хэмжээгээр улсад эрсдэл үүсэх вий гэж дотроо санаа зовж байна. Өмнө нь Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргахад СЗХ маш сайн тэргүүлж ажилласан. Тэгэхээр ирэх жил ФАТФ-ын шалгалтуудыг амжилттай давахын тулд ажлаа сайн зохион байгуулаарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Тайлантай танилцаад, миний хувьд сэтгэл хангалуун байна. Засгийн газар, УИХ-ын бодлого юунд чиглэж байна вэ гэдэгтэй СЗХ-ны бодлого, үйл ажиллагаа уялдаж явах учиртай. Ерөнхий сайд төрийн өмчийн компаниудад хувьчлал явуулахаа зарласан. Хэрэгтэй, хэрэггүй олон компанийг хувьчилж, татан буулгана. Засгийн газраас дөрөвдүгээр сард багтааж УИХ-д Төрийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг өргөн барих юм шиг байна лээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Банкууд хөрөнгийн зах зээл дээр 20 хувь хүртэлх хувьцаагаа гаргах нь өөрсдөд нь ашигтай. Ингэж байж засаглалын хувьчлалд шилжиж, банкуудын үйл ажиллагаа сайжирна. Хууль баталж, хугацаа өглөө. Үүнээс өөр зам байхгүй. Би хувьдаа ихэнх банкууд бэлтгэлээ хангасан гэж ойлгосон. Ганц нэг банк л зах зээлийн багтаамж хүрнэ, хүрэхгүй гээд янз янзын мэдээлэл тарааж байх магадлалтай. Богд банк хувьцаа гаргаж болоод байхад нөлөө бүхий банкуудыг шахаад ажиллуулах ёстой. Үүн дээр СЗХ, Монголбанк сайн анхаарч ажиллах хэрэгтэй.Өнгөрсөн жил 1.4 их наяд төгрөг хөрөнгийн зах зээл дээр гарсан гэж байна. Үүний 600 тэрбум нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бонд. Удахгүй олон нийтэд 5-6 том банк хувьцаагаа гаргана. Томоохон банкууд, төрийн өмчийн компаниуд нэг зэрэг хувьцаа гаргахаар зах зээлийн багтаамж дүүрэх вий. Нэг дор хувьцаа гаргахаар Монголд мөнгөтэй хүн байхгүй бол гадныхан аваад дуусах магадлалтай. Уг нь үндэсний компаниудаар дамжуулан байгалийн баялагтаа монгол иргэн эзэн байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг амьдруулах гээд байгаа шүү дээ.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Зах зээлд арилжааны хоёр бирж тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр 2.5 сая иргэн данстай болсон. Өнгөрсөн онд хамгийн олон хувьцаа эзэмшигчийг зах зээлийн арилжаанаас татсан компаниар CU тодорсон. Өдгөө 9000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Төлбөр тооцоо, арилжаа хуулийн хүрээнд явсан. Үүний дараа Богд банк олон нийтээс 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан. Ингэхэд системийн ямар нэгэн хүндрэл гараагүй. Удахгүй банкууд хувьцаа гаргана. Банкуудтай холбоотой дэд бүтцийг хангах талаар холбогдох газруудтай нь хамтран ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн өмчийн 39 компанийн 34 хувийг олон нийтийн болгоно гэж зарласан. Бэлтгэл ажлыг сайн хангасан. Харин хөрөнгө оруулагчдын зах зээлийн багтаамжийн хувьд ний нуугүй хэлэхэд асуудал бол бий.

Өнөөдрийн байдлаар банкин дахь иргэдийн харилцах хадгаламжийн үлдэгдэл 20 их наяд төгрөг. Урьдчилсан тооцооллоор банкууд дангаараа олон нийтийн компани болоход 650-720 орчим тэрбум төгрөгийг олон нийт буюу зах зээлээс татна.

Төрийн өмчийн болоод орон нутгийн өмчийн ААН-үүд энэ цаг үетэй давхцахгүй байх нь зөв. Өөрөөр хэлбэл, СЗХ-ноос олон нийтийн компани болгох эсэхийг зургаан сарын дотор шийдвэрлэх тогтоол гардаг. Энэ хугацаанд хэрэгжүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр оны эцэс хүртэл энэ үйл ажиллагаа явагдах байх. Гаднын хөрөнгө оруулалтыг татахад бидний хувьд харьцангуй нээлттэй буюу хөрөнгийн зах зээл рүү оролцоогоо илүү хангах боломжтой.

Үүн дотроо олон нийтийн гэхээсээ илүү энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, технологитой дэлхийд, бүс нутагтаа нэр хүндтэй компаниуд орж ирвэл ил тод, хурдан явагдана.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:


–Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Даатгалын багц хуулиуд Сангийн яаман дээр бий. СЗХ-ноос дээрх хоёр хуультай холбоотой бүх бичиг баримтыг боловсруулаад хүргүүлсэн. Сангийн яам Засгийн газрын хуралдаанаар оруулаад, үзэл баримтлалыг нь батлуулсан. Хаврын чуулганаар УИХ-д өргөн барих хуулиудын хуваарьт багтсан. Батлагдаж чадвал төрийн болон орон нутгийн ТӨХК-иудыг олон нийтийн болгоход дэмжлэг болно. Гэхдээ одоогийн хуулийн зохицуулалтаар явахад болохгүй зүйл алга. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах ёстой. Хөрөнгийн зах зээл өнгөрсөн жил өндөр өсөлттэй гарсанд бусад хүчин зүйлсийн эерэг болон сөрөг нөлөө ч бий. Крипто зах зээлд тодорхой хэмжээний эх үүсвэр татагдсан. Энэ нь магадгүй хөрөнгийн зах зээл рүү орох боломж байсан. Аль аль талыг нь харахад хууль эрхзүйн зохицуулалтад хүрэхгүйгээр ийм амжилт гаргасан. Цаашдаа хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, илүү өндөр түвшинд тогтвортой аваад явах боломжтой.

УИХ-ын Х.Булгантуяа:

-Криптовалют амжилт уу, алдаа юу гэдгийг дүгнэхэд эрт байна. Цаг хугацаа л харуулах байх. Хэдэн залуус нийлээд, тэрбумаар нь хөрөнгө босгоод байдаг, харин бид хөрөнгийн биржийн ажлыг тэдэн шиг хүмүүст таниулж чадахгүй байна. Тиймээс бид дутуу ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.