• Latest
  • Trending
Үүрэг нуураас агнасан үл мэдэгдэх аврага амьтаны зургыг анх удаа олонд дэлгэлээ

Үүрэг нуураас агнасан үл мэдэгдэх аврага амьтаны зургыг анх удаа олонд дэлгэлээ

2022-04-15
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 25, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Үүрэг нуураас агнасан үл мэдэгдэх аврага амьтаны зургыг анх удаа олонд дэлгэлээ

by admin
2022-04-15
in НИЙГЭМ, ХОВ ЖИВ
0
Үүрэг нуураас агнасан үл мэдэгдэх аврага амьтаны зургыг анх удаа олонд дэлгэлээ

Увс аймгийн Хяргас, Үүрэг нуур

Увс аймгийн Сагил сум, Үүрэг нууранд аялж явсан иргэн С.Содномдорж нуурын үлэмж биет амьтныг нүдээр үзсэн төдийгүй дүрс бичлэгт буулгажээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Аялж явсан иргэн С.Содномдорж: “Би анх мод хөвж байгаа л юм байх гэж бодсон. Тэгээд дэргэдээ байсан нутгийн иргэнээс асуухад, “Тийм зүйл байх боломжгүй дээ” гэсэн. Ойролцоогоор 250 метрийн зайнаас харагдаж байсан л даа.

Сайн харсан чинь яг л амьтан шиг харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь камераа асаагаад бичлэг хийсэн… Их хол байсан болохоор ойртож очихоор тийшээ гүйсэн юм л даа. Тэр хооронд нөгөө амьтан маань биеэрээ эргэж нуурын гол руу явж эхэлсэн. Тэр үед л би үнэхээр амьтан байна гэдгийг ойлгосон” гэж ярилаа.

. . .

 

 

Түүний хэлснээр уг амьтан гэх зүйлийн сэрвээ гэмээр дүрс нуурын мандалд ил харагдаж байгаа нь ойролцоогоор 7-8 метрийн урттай байжээ.

Иргэн С.Содномдорж

—Нутгийн иргэд,  “Үүрэг нууранд үлэмж биет амьтан байдаг тухай домог бий” хэмээн ярьж байна. Тэрхүү үлэмж биет амьтныг “Хөх бух” гэж нэрлэдгээс гадна жаранд нэг удаа үзэгддэг, яг л монгол бух шиг урамддаг талаар ам дамжин ярьсаар иржээ. Хүүхэд ахуй цагтаа өвгөд, хөгшидөөс “Томоотой байхгүй бол нуурын Хөх бухд өгнө шүү” гэдэг үгийг элбэг сонсдог байсан төдийгүй нууранд хамаагүй орж болохгүй тухай үргэлж сануулдаг байсан гэж нутгийн иргэд ярьж байна.

    Эргэн сануулахад: Өмнө нь Увс аймгийн Хяргас нуурын эргээс олдсон нэгэн хачирхалтай ул мөрийг Оросын шинжээчид тайлахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл гарч байсан.  Нуурын эрэг дээр үе, үе гарч ирдэг энэ мөр хэвлээр явагч томоохон амьтных байж болзошгүй. Яг л шотландын Лох Несс нуурын учир битүүлэг амьтан шиг. Хяргас нуурын эрэг дээр анх 1980-аад оны үед том хэмжээтэй ул мөр гарсан байсныг Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ, судалгааны ангийнхан олж байжээ. /Эх сурвалж: Оросын дуу хоолой радио.2013.08.31/

Оросын геологичид болон амьтан судлаачид дараа дараагийн жилүүдэд нуурын эрэг дээр нэлээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд тухай бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харж байсан нь нуураас нэлээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч, тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин багийн хамтаар 2013 оны зун Хяргас нуурт хоёр дахь удаагаа ирж байжээ. Анх 2010 онд ирж цуурай хэмжигч гэх зэрэг сүүлийн үеийн сайн техникүүд ашиглаж байсан байна.

 Игорь Гришин:  “Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын өөр ямар ч амьтанд харьяалагдахааргүй яснууд олсон. Бас соёоны ор гарсан загас нэлээн хэдэн удаа баригдсан. Гэтэл энэ нуурт “Алтайн шүдгүй осман” гэдэг цорын ганц төрлийн загас амьдардаг болохыг бид мэднэ. Бид цуурай хэмжигч төхөөрөмжөөр нуурын ёроол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан. Энэ ул мөрийг гурван бүлэгт ангилж болох юм. Янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтан эсвэл ганц амьтны биеийн олон хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ” хэмээн ярьж байжээ.

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин 2013 он

— Судлаачид ном зохиолоос судалгаа хийсний эцэст эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг илрүүлжээ. Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй буйгаа илэрхийлж байсан байна. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрлэдэгээр “халим” гэх урьд өмнө нь харж байгаагүй амьтнаас айдагтай нь холбоотой болов уу гэж таамаглал дэвшүүлж байжээ.

 

Николаев Валерий Иванович

 

Валерий Николаев: “Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хэрнээ Хяргас нуурт харьцангуй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг. Энэ бол домог үлгэр төдий яриа гэж үзэх нь ойлгомжтой. Гэсэн ч шинжлэх ухааны түүхэнд иймэрхүү итгэмээргүй, байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан олон тохиолдол бий. Тухайлбал, хулсны панда, эсвэл 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй “амьд малтмал” латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан шүү дээ” хэмээн өгүүлсэн байна.

ESA: Увс аймгийн Үүрэг нуур нь Хяргас нуураас 150 гаруй км-ийн зайд оршдог хэдий ч газар нутгийн нэг бүсэд хамрагдаж байгаа нь ижил төстэй судлагдаагүй үлэмж биетэй амьтан байх магадлалтайг өндөрсгөж байна. Үлэмж биет хэвлээр явагч амьтны мөр өмнө нь олдож байсан хэдий ч уг амьтныг нүдээр үзэж бичлэг хийсэн тохиолдол гарч байгаагүй юм. Уг бичлэгийг хийсэн иргэн С.Содномдорж дүрс бичлэгийг шинжилгээнд өгч орчин үеийн технологийн боломжоор амьд биет мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй буйгаа хэлж байна. “Эх сурвалж” агентлаг энэ тухай эргэн мэдээлэх болно.

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.