Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У. Мөнхбагана гэдэг. Rookie гэдэг нь ‘залуу тоглогч’ гэсэн утгатай үг. ‘C’ үсэг нэмэгдэхээр нэр үг болдог. Тэрээр Багануур дүүргийнх. Аав ээж нь гитар тоглодог мөн аав нь огт монгол дуу сонсдоггүй итали дуу их сонссдог байжээ.

Тиймээс Roockie дуу хөгжимд ойрхон өсчээ. Одоо ээж дүүтэйгээ хамт амьдардаг. Roockie 2011‐2014 онд бүжгийн хамтлагт бүжигчин байсан ба тэрээр бүжиглэх дуртай.

Гудамжны бүжгийн тэмцээн байнга үздэг. Тэрийг үзэж өөрийгөө цэнэглэж, илүү өөрийнхөөрөө байдаг гэж нэг ярилцлагандаа дурьдсан байдаг. Roockie пянз цуглуулах хоббитой. Пянзаа сонсонгоо хоол хийх дуртай. Нарийн боов, торт ч хийж чаддаг. Түүний бас нэг мөрөөдөл нь өөрийн гэсэн тохилог, дулаахан уур амьсгалтай кафетай болох. Roockie өөрийн уран бүтээлүүдээс хамгийн гоё мэдрэмжийг авдаг. Өөрийн хийсэн дуугаа, өөрийнхөө хоолойг сонсоно гэдэг түүний хувьд “гоё зүйл”. Шинэ гаргасан дуугаа тасралтгүй хоёр хоног сонсдог гэсэн шүү.

Roockie гэрэл зураг авдаг. Янз янзын зураг авч instagramm‐даа хийх дуртай тэрээр ялангуа тэнгэрийн зураг их авдаг. Заримдаа тэнгэр ширтэх дуртай. Нар мандаж, жаргаж байхад тэнгэрийн хаяа, үүлэн чөлөөний нар яаж харагддагийг ажиглах их дуртай. Roockie урлагийнханаас Камертон хамтлагийн ахлагч Д.Болдыг ихэд хүндэлж явдаг.

Тэрээр хамтарч уран бүтээл хийх бодолтой байдгаа ярилцлага бүртээ хэлсэн байдаг. “Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20‐иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ‐ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат‐Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг.

Жүжигчин Золоо, дуучин Rookie нарын хайр дурлал ил болж, тэд аз жаргалтай байгаагаа өөрийн инстаграм хуудсандаа ил болгож, ёстой л аз жаргалаар дүүрэн харагдана. Тэгвэл хэдхэн хормын өмнө хүүхэдтэй болсноо зарлалаа. Тэрээр одоогоор хамтдаа гадаад улсаар аялж яваа юм байна. Залуу хосууддаа хүүхэдтэй болж буйд нь баяр хүргэж, аз жаргал хүсье…














