Дуучин Мөнгөнцэцэгийг нэгэн яруу найрагч залуу сэмхэн эргүүлээд удаж байгаа ажээ. Түүгээр ч зогсохгүй яруу найрагч залуу маань Х. Мөнгөнцэцэгт зориулж 100 хайрын шүлэг бичсэн сурагтай.

Ийнхүү өөрийн хоолойн цар хүрээнд таарсан олон сайхан уран бүтээлээрээ ард олныхоо сэтгэл зүрхийг мялааж явдаг бүсгүй маань нэгэн нууцхан хайртай болсон байж болзошгүй аж.

Энэ талаар бор шувуу жиргэхдээ дуучин бүсгүйд дурлаж олон хайрын шүлэг бичсэн залуу бол “Дуучин хавар “ уран бүтээлийн тоглолтоо хийх гэж буй А.Санжидтөмөр гэнэ.

Ямартай ч амраг сэтгэлийн холбоо тогтоож, олныг шуугиулаагүй ч дуучин Х. Мөнгөнцэцэг маань нэгэн найрагч залуугийн нууцхан мөрөөдөл болжээ.













