Өнгөрсөн амралтын өдрөөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж байна хэмээн УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж мэдэгдэл гаргасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Г.Амартүвшинд зөвлөгөө өглөө.
Тэгбээр “УИХ-ын гишүүн зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор өөрийгөө түдгэлзүүлье гэх хүсэлт тавьж, шударга хүний дүрд тоглож байна. Үгүй бол хуулиа мэдэхгүй байна. Энэ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх ямар ч боломжгүй.
Би тухайн үед УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгч байхад Ц.Нямдорж сайд “УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудлыг өөрийнх нь хүсэлтээр хэлэлцэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл хуулийн мухардалд орлоо” гэж байсан. Хэрвээ Г.Амартүвшин гишүүн өөрийн түдгэлзэх хүсэлтээ өгвөл дэд хорооноос хуулийн мухардалд орж, хэлэлцэх үндэслэлгүй гээд буцаана. Тэгэхээр дахин олон нийт бухимдаж, маргалдана. Тиймээс УИХ-ын гишүүн өөрөө хуулийн хүрээнд асуудлаа харж, би өөрөө түдгэлзэх хүсэлтээ өгөх эрхгүй гэдгийг мэдэх ёстой. Энэ албан бичгийг нэг бол зориудаар мэдсээр байж олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой бол нөгөөх нь хуулиа огт мэдэхгүй байна” гэв.













