Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын хувьд нийгмийн сүлжээндээ идэвхтэй байж, иргэдийн санал гомдлын хүлээн авч ажил хэрэг болгодог нэгэн.
Тиймдээ ч Дархандаа төдийгүй улс оронд Дарханы засаг дарга Б. Азжаргал гэхээр хамгийн ам сайтай байдаг нь үнэн…

Тэгвэл өнөөдөр Засаг дарга Б.Азжаргалаас нэгэн иргэн аймгийн төвийн талбай дээрээ суулт хийх зөвшөөрөл олгож өгөхийг нийгмийн сүлжээгээр нь дамжуулан хүссэн байна. Харин үүний хариуд Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Шууд хий” гэх хариултыг өгчээ.

Нийгмийн болж бүтэхгүйгээр иргэдийг эс дарахаас илүү иргэдээ хүндэлсэн байдал нь маш их таалагдаад байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй…













